Мэдээ мэдээлэл

Мэдээ мэдээлэл

10-р сар 17

ХҮРЭЛТОГООТ 2017, АНАГААХЫН САЛБАРЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

ХҮРЭЛТОГООТ 2017, АНАГААХЫН САЛБАРЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яам, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Шинжлэх Ухаан Технологийн Сан, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Анагаахын Залуу Судлаачдын Монголын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хүрэлтогоот 2017 Эрдэм шинжилгээний бага хурлын Анагаахын салбар хуралдаан 2017 оны 10-р сарын 13-ны өдөр Одон орон судлалын Хүрэлтогоот төвд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 

         Энэ удаагийн хуралдаанд Монгол, Япон, БНСУ, Австрали, Тайвань зэрэг орны 43 байгууллагын 226 судлаачийн 55 бүтээл оролцсоноос анхан шатны шүүгчдийн комиссын шалгаруулалтаар 12 бүтээл аман илтгэлээр хэлэлцэгдсэн юм.  

Хурлын үйл ажиллагааг МЗЭХ-ны ерөнхийлөгч Д.Баттогтох, АШУҮИС-ийн эрдэм шинжилгээ, хөгжлийн бодлого хариуцсан дэд захирал Б.Мөнхбат, АЗСМХ-ны тэргүүн Т.Баясгалан нар нээж үг хэлэв.

         

anagaah1Шинээр инноваци болж буй бүтээл туурвисан эрдэмтдийг хуралдааны зочин илтгэгчээр урьж оролцуулдаг уламжлал тогтсон бөгөөд энэ удаагийн хуралдаанаар

АУ-ны доктор Б.Галиндэв “Лабораторийн амьтан судлалын үндсэн ойлголт, C57BL/6J хулганы хэрэглээ”,

АУ-ны доктор Б.Баатарсүрэн “Estrogen accelerates cell proliferation through estrogen receptor α during rat liver regeneration after partial hepatectomy” сэдвээр,

АУ-ны доктор Н.Баялагмаа “Cereblon-induced mitochondrial dysfunction ameliorates drug resistance of multiple myeloma” сэдэвт АУ-ны шинэхэн ололт бүхий бүтээлээ тус тус танилцуулав.

          Хүрэлтогоот 2017 Эрдэм шинжилгээний бага хурлын Анагаах ухааны салбар хуралдаанаар анагаах ухаан, нийгмийн эрүүл мэнд, эмнэлзүйн тулгамдсан асуудлууд, оношлогоо, эмчилгээний өнөөгийн болон хэтийн байдал, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой сонирхолтой илтгэлүүд хэлэлцэгдсэн бөгөөд хуралдааны шүүгчээр АУ-ны доктор, дэд профессор Д.Цэнд-Аюуш, АУ-ны доктор Б.Сэвжидмаа, АУ-ны доктор А.Энх-Амар, АУ-ны доктор Д.Ангармөрөн, НЭМ-ийн доктор Н.Хүдэрчулуун нар ажиллалаа. 

Хүрэлтогоот 2017 Эрдэм шинжилгээний бага хурлын Анагаахын салбар хуралдааны

Тэргүүн байранд: Г.Чимэдлхамсүрэн “Олон хүчин зүйлсийн шалтгаант эмгэгийн геномын харьцуулсан судалгаа: УАБӨ”

Дэд байранд: Б.Буянтүшиг  “Орон сууцны дотоод орчны агаарт нарийн ширхэгт тоосонцрын бохирдлыг судалсан дүнгээс”

Тусгай байранд: Г.Нархажид “Инсулинд дөжрөлийг цусны сийвэн дэх триглицерид, их нягтралтай липопротеины харьцаагаар тодорхойлсон нь” сэдэвт бүтээлүүд шалгарав.

Тэргүүн болон дэд байранд шалгарсан Г.Чимэдлхамсүрэн болон Б.Буянтүшиг нарт БСШУС-ын сайдын нэрэмжит 4 сая төгрөгийн грант олгохоор МЗЭХ, БСШУСЯ-д хүргүүлэв. Тусгай байранд шалгарсан Г.Нархажидад АЗСМХ-ны нэрэмжит шагналыг олгов.

anagaah3

Тэргүүн байр эзэлсэн Г.Чимэдлхамсүрэнд 11-р сарын 23-25-ны өдрүүдэд Япон улсын Саппоро хотод болох Монгол-Хоккайдогийн нийгэмлэг болон МЗЭХ-ноос хамтран зохион байгуулах “Хөгжлийн гарц ба шинжлэх ухааны хэрэглээ” эрдэм шинжилгээний бага хуралд оролцох эрхийг бичгийг МЗЭХ-ны ерөнхий зохицуулагч В.Баярмаа гардуулав.

Дашрамд дурдахад бидний хурлын үйл ажиллагааг дэмжиж ажилласан АШУҮИС-ийн эрдэмтэн багш судлаачид, Оюутны эрдэм шинжилгээний нийгэмлэгийн хамт олон болон шүүгчдийн бүрэлдэхүүнд талархал илэрхийлье. 

МЗЭХ

10-р сар 17

БИОЛОГИ-ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН “ХҮРЭЛТОГООТ-2017” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ШИЛДЭГ СУДЛААЧИД ТОДОРЛОО.

БИОЛОГИ-ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН “ХҮРЭЛТОГООТ-2017” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ШИЛДЭГ СУДЛААЧИД ТОДОРЛОО.

“Хүрэлтогоот-2017” эрдэм шинжилгээний бага хурлын Биологи-Хөдөө аж ахуйн салбарын хуралдаан 10 дугаар сарын 14ий өдөр ООГСХ-ийн Хүрэлтогоот төвд зохион байгуулагдлаа.

Хурлыг БСШУСЯ, ШУА, ШУТС, МЗЭХ хамтран зохион байгуулсан бөгөөд энэ удаагийн хуралдааныг Хоккайдо-Монголын Харилцааны Нийгэмлэг, Хөдөө аж ахуйн их сургууль, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо ТББ, Академич Ц.Тойвгоо агсны гэр бүл, үр хүүхдүүд, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Зэрлэг Амьтан Судлах Хамгаалах Төв, доктор Я.Гэрэлчулуун, М.Ургамал нар ивээн тэтгэж оролцсон юм.

Биологи-Хөдөө аж ахуйн салбарын “Хүрэлтогоот-2017” залуу судлаачдын оны шилдэг бүтээл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хуралд 50 гаруй бүтээл ирснээс эхний шатны шалгаруулалтанд тэнцсэн 14 илтгэлийг доктор И.Хатанбаатар (МЭХ), доктор Ж.Энх-Амгалан (ЕСБХ), доктор Д.Лхагвасүрэн (МУИС), доктор Б.Ганцэцэг (ШУТС), доктор Я.Гэрэлчулуун (ЕСБХ) нарын шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцсэн бөгөөд Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Ургамлын биотехнологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан О.Хонгорзул Тэргүүн байр, Мал эмнэлгийн хүрээлэнгийн залуу судлаач Д.Түвшинзаяа  Дэд байрт тус тус шалгарч БСШУСЯ-ны Сайдын нэрэмжит грантын эздээр тодорлоо. received 1189757021125082Тэргүүн байр эзэлсэн илтгэгч О.Хонгорзулыг Япон улсын Саппоро хотод 11 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд зохиогдох “Хөгжлийн гарц, шинжлэх ухааны хэрэглээ” эрдэм шинжилгээний бага хуралд үнэ төлбөргүй оролцуулах эрхийн бичгээр мөн шагнав.

Ханын илтгэлээр оролцогчдоос “Шилдэг ханын илтгэгч”-ээр Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн залуу судлаач Д.Пүрэвдолгор шалгарч, Нэрт эрдэмтэн, академич Ц.Тойвгоогийн нэрэмжит шагналаар шагнагджээ.

ИВЭЭН ТЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГА, СУДЛААЧДЫН НЭРЭМЖИТ ТУСГАЙ БАЙРЫН ШАГНАЛТНУУД:

ХААИС-ийн нэрэмжит шагналаар О. Дүүриймаа (ХААИС)

“Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо” ТББ-ын шагналаар М.Номин (ЕСБХ)

Доктор Я.Гэрэлчулууны нэрэмжит шагналаар Ч.Лувсанжанцан (МЭХ)

ЕСБХ-ийн нэрэмжит шагналаар М.Амарбаясгалан (ЕСБХ), Т.Наранжаргал (Дархан-УГТХ) нар

Доктор М.Ургамалын нэрэмжит шагналаар Н.Биндэръяа (ХААИС)

Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн нэрэмжит шагналаар А.Нарангоо (Дархан-УГТХ)

нар тус тус шагнуулсан бөгөөд шагналын эздэд Нэрт эрдэмтэн, академич Ц.Тойвгоогийн гэр бүл, үр хүүхдүүдээс гарын бэлэг гардууллаа.

МЗЭХ

10-р сар 12

"Хөгжлийн гарц ба шинжлэх ухааны хэрэглээ" эрдэм шинжилгээний бага хурал

Монголын Залуу Эрдэмтдийн холбооны ерөнхийлөгч, доктор Д.Баттогтох, МЗЭХ-ны Газарзүй-Геологийн салбар холбооны тэргүүн, доктор А.Дашцэрэн, Хоккайдо-Монголын Харилцааны нийгэмлэгийн дэд тэргүүн, доктор Д.Ичинхорлоо нар 2017 оны 11-р сарын 23-25-ны өдрүүдэд Япон улсын Саппоро хотын Хоккайдо Их сургуульд МЗЭХ болон Хоккайдо-Монголын Харилцааны нийгэмлэгээс хамтран зохион байгуулагдах “Хөгжлийн гарц ба шинжлэх ухааны хэрэглээ” эрдэм шинжилгээний бага хурлын зохион байгуулалтын талаар уулзалт ярилцлага хийлээ. 
Уулзалтаар хурлын зохион байгуулалтын талаар ярилцаж Монгол талаас 2017 оны Хүрэлтогоотын шилдэг 6 судлаачаас гадна холбооны бусад гишүүдийг оролцуулах талаар ярилцлаа. 
Энэхүү хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүсвэл МЗЭХ-ний Ерөнхий зохцуулагч 99057680, Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. хаягаар холбогдоно уу.

МОНГОЛЫН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ХОЛБОО22279848 1830668857225153 3305973032721892591 n

10-р сар 12

"Хүрэл тогоот-2017" эрдэм шинжилгээний бага хурал

BUSZH Hureltogoot 2017

“Хүрэлтогоот-2017” эрдэм шинжилгээний бага хурал Байгалийн Ухааны Салбарын хуралдаанаар 2017 оны 10 сарын 7-ны өдөр одон орныг ажиглан судлах Хүрэлтогоот оргилд амжилттай зохион байгуулагдлаа. Тус хурлыг Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан Спортын Яам; Шинжлэх Ухаан Технологийн Сан; Шинжлэх Ухааны Академи, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн хуралдааныг, Хоккайдо-Монголын Харилцааны Нийгэмлэг, Гарааны Технологийн Инкубатор ХХК, Монхимо ХХК, Хан Лаб ХХК, Шинэ Монгол Дээд Сургууль тус тус ивээн тэтгэж оролцлоо.

Энэ удаагийн Байгалийн ухааны салбарын Хүрэлтогоот-2017 ЭШБ хуралд 50 гаруй илтгэлээс шалгарсан 12 илтгэл хэлэлцэгдсэн бөгөөд ШУА-ийн ФТХ-ийн судлаач Л.Сарантуяа тэргүүн байр, ШУА-ийн ЕСБХ-гийн судлаач Р.Одонгоо дэд байрт шалгарч БСШУСЯ-ны сайдын нэрэмжит грантын эздээр тодорлоо. Мөн тэргүүн байрын эзэн Япон улсын Саппорро хотод 2017 оны 11-р сарын 23-25нд зохиогдох “Хөгжлийн Гарц, Шинжлэх Ухааны Хэрэглээ” ЭШБХ-д МЗЭХ, Хоккайдо-Монголын Харилцааны Нийгэмлэг-ийн дэмжлэгтэйгээр үнэ төлбөргүй оролцох эрхийн бичгээр шагнагдсан юм.

Харин ивээн тэтгэгч байгууллага, судлаачдын нэрэмжит тусгай байрын шагналаар Ш.Цэрэндүг (ООГХ), У.Баярзул (ХХТХ), Д.Мөнгөннаран (ХХТХ), Б.Болормаа (ХХТХ), “мэргэжил нэгтний нэрэмжит” анхдугаар шагналыг Ц.Тайвансайхан (ШМТДС) нар хүртлээ. Дашрамд дурдахад СЭЗИС багш математикч Доктор Профессор Ч.Наранчимэгийн санаачилсан “мэргэжил нэгтний нэрэмжит” энэхүү шагналыг жил бүр уламжлал болгон олгох бөгөөд уг санаачлагыг Монхимо ХХК-ий Эрдэм Шинжилгээ Туршилтын Төвийн Захирал, химич, доктор Д.Дэмбэрэлнямба мөн дэмжиж байгаагаа илэрхийлэн гурван тусгай байрын шагналыг тус тус олгосон юм. 

МОНГОЛЫН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ХОЛБОО