Мэдээ мэдээлэл

Мэдээ мэдээлэл

12-р сар 02

ШИЛДЭГ ЗАЛУУ СУДЛААЧДАД СУДАЛГААНЫ ГРАНТ ОЛГОЛОО

"Хүрэлтогоот залуу судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал”-ыг жил бүр Боловсрол Соёл, Шинжлэх Ухааны Яам, Шинжлэх Ухааны Академи, “Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо”, “Шинжлэх Ухаан Технологийн Сан”, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд хамтран зохион байгуулж ирсэн. Тус эрдэм шинжилгээний бага хурал нь нэг талаас эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын хүний нөөцийг чадавхижуулах, харилцан туршлага судлах нөхцлийг бүрдүүлэх нөгөө талаас судалгааны ажлын үр дүнгээ өргөжүүлэн төр, хувийн хэвшил болон олон нийтэд сурталчилан таниулах ач холбогдол бүхий уламжлалт ажлуудын нэг билээ.