Мэдээ мэдээлэл

Судалгаанаас хөгжил рүү (3)

“Судалгаанаас хөгжил рүү” Залуу эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний хурал болж МҮХАҮТ-н нэрэмжит грантын эзэд тодорлоо

Энэхүү хурал нь бизнес-залуу эрдэмтэн судлаачдын уялдаа холбоог бэхжүүлэхэд чиглэсэн бөгөөд залуу эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын дэвшилтэт технологи, инновацийн ололтыг бизнесийн салбарт нэвтрүүлэх, монгол улсын хөгжилд залуу эрдэмтэн судлаачдын оролцоо хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор МЗЭХ, МҮХАҮТ, БСШУЯ, ШУА-ийн Залуу эрдэмтдийг дэмжих сан, ШУА-ийн Технологийн Инкубаторын төвтэй хамтран 5 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

“Судалгаанаас хөгжил рүү” Монголын Залуу Эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний хурал амжилттай боллоо

МЗЭХ, МҮХАҮТанхимийн хооронд байгуулсан санамж бичгийн дагуу Монголын Залуу Эрдэмтдийн Холбооноос Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимийн нэрэмжит “Судалгаанаас Хөгжил рүү” сэдэвт Монголын Залуу Эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний хурлыг 5 дугаар сарын 17-18 ны хооронд МҮХАҮТ-ын хурлын танхимд амжилттай болж өндөрлөлөө.

“Судалгаанаас хөгжил рүү” сэдэвт монголын залуу эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний хурал

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимийн хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн дагуу Монголын залуу эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.