Мэдээ мэдээлэл

Хүрэл тогоот ЭШБХ (48)

12-р сар 02
Written by

ШИЛДЭГ ЗАЛУУ СУДЛААЧДАД СУДАЛГААНЫ ГРАНТ ОЛГОЛОО

"Хүрэлтогоот залуу судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал”-ыг жил бүр Боловсрол Соёл, Шинжлэх Ухааны Яам, Шинжлэх Ухааны Академи, “Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо”, “Шинжлэх Ухаан Технологийн Сан”, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд хамтран зохион байгуулж ирсэн. Тус эрдэм шинжилгээний бага хурал нь нэг талаас эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын хүний нөөцийг чадавхижуулах, харилцан туршлага судлах нөхцлийг бүрдүүлэх нөгөө талаас судалгааны ажлын үр дүнгээ өргөжүүлэн төр, хувийн хэвшил болон олон нийтэд сурталчилан таниулах ач холбогдол бүхий уламжлалт ажлуудын нэг билээ.  
8-р сар 10
Written by

“ХҮРЭЛТОГООТ- 2016” ЭШБХ зохион байгуулагдана

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Шинжлэх Ухаан Технологийн Сан, Шинжлэх Ухааны Академи, Монголын Үндэсний томоохон их сургуулиудтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын залуу эрдэмтэн судлаачдын "ХҮРЭЛТОГООТ-2016" эрдэм шинжилгээний бага хурал дараах чиглэл, хуваарийн дагуу явагдана.

11-р сар 26
Written by

ХҮРЭЛТОГООТ- 2015 Эрдэм Шинжилгээний Бага Хурал амжилттай болж өндөрлөлөө

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Монголын залуу эрдэмтдийн холбоо, Шинжлэх ухаан технологийн сан, Шинжлэх ухааны Академи, Монголын үндэсний томоохон их, дээд сургуулиудтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын залуу эрдэмтэн судлаачдын “ХҮРЭЛТОГООТ-2015” эрдэм шинжилгээний бага хурал 10 сарын 22-ноос 11 сарын 07-ны хоорнод 15 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

11-р сар 26
Written by

Залуу судлаач нар БСШУ-ны сайдын нэрэмжит 2015 оны грантын Батламжаа гардан авлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Монголын залуу эрдэмтдийн холбоо, Шинжлэх ухаан технологийн сан, Шинжлэх ухааны академи, Монголын үндэсний томоохон их, дээд сургуулиудтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын залуу эрдэмтэн судлаачдын “ХҮРЭЛТОГООТ-2015” ЭШБХ-ын зургаан салбар хуралдаанаас шалгарсан шилдэг 12 залуу судлаач 11 сарын 11-ны өдөр Төрийн Ордоны их танхимд зохион байгуулагдсан Монголын Залуу  Эрдэмтэн Судлаачдын “ШИНЖЛЭХ УХААН БА ҮЙЛДВЭРЛЭЛ” үндэсний V Чуулганы арга хэмжээний үер  БСШУ-ны сайд Л.Гантөмөрөөс Залуу Судлаачийн 2015 оны грантын БАТЛАМЖАА гардан авлаа. Эрхэм залуу судлаач та бүхэн зорьсон зорилогодоо үнэнч байж судалгааны ажлаа тууштай үргэлжлүүлэн улс эх орныхоо нэрийг дэлхийд таниулсан эрдэмтэд болохын ерөөлийг дэвшүүлье.

Эрхэм баян-Эрдэм ухаан дэлгэрэх болтугай.

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо

11-р сар 10
Written by

Залуу эрдэмтэн судлаачдын “ХҮРЭЛТОГООТ-2015” нийгмийн шинжлэх ухааны салбарын ЭШБХ амжилттай зохион байгуулагдлаа

Боловсрол шинжлэх ухааны яам, Монголын залуу эрдэмтдийн холбоо, Шинжлэх ухаан технологийн сан, Шинжлэх ухааны Академи, Монголын үндэсний томоохон их, дээд сургуулиудтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын залуу эрдэмтэн судлаачдын “Хүрэлтогоот-2015” эрдэм шинжилгээний бага хурал хурал 11-р сарын 6-ны өдөр ШУА-ийн ООГФСТ-ийн харъяа Одон орон судлах Хүрэлтогоот төвд зохион байгуулагдлаа.

11-р сар 09
Written by

Залуу эрдэмтэн судлаачдын “ХҮРЭЛТОГООТ-2015” хөдөө аж ахуй, биологийн салбарын ЭШБХ амжилттай зохион байгуулагдлаа

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, Шинжлэх Ухаан Технологийн Сан, Шинжлэх Ухааны Академи, Монголын залуу эрдэмтдийн холбоо, Монголын Үндэсний томоохон Их Сургуулиудтай хамтран Хөдөө аж ахуй-биотехнологийн залуу эрдэмтдийн салбар холбооноос жил бүр зохион байгуулдаг Биологи-Хөдөө аж ахуйн салбарын “ХҮРЭЛТОГООТ-2015” эрдэм шинжилгээний бага хурлыг арав дахь жилдээ  амжилттай зохион байгууллагдав.  Уг хуралдаан 2015 оны 11 дүгээр сарын 07–ний өдөр Одон орон, геофизикийн судалгааны Оргил төвийн хурлын танхимд амжилттай зохион байгуулагдав.

11-р сар 07
Written by

Залуу эрдэмтэн судлаачдын “ХҮРЭЛТОГООТ-2015” байгалийн ухааны салбарын ЭШБХ амжилттай зохион байгуулагдлаа

БСШУЯ, ШУА, ШУТС, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбооноос хамтран жил бүр залуу багш, судлаачдын дунд зохион явуулдаг “Хүрэл Тогоот-2015” эрдэм шинжилгээний бага хурал 2015 оны 11-р сарын 04-ний өдөр одон орон судлах Хүрэл Тогоот Оргилд амжилттай болж өндөрлөлөө. Мөн хуралд Гарааны Технологийн инкубатор ХХК, Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн Монхимо корпораци нар шагналын санг ивээн тэтгэж оролцож залуу судлаачдад урам зориг өгсөн юм. Энэхүү хуралд нийт 50 гаран хүн ирж оролцсон.

11-р сар 06
Written by

“ХҮРЭЛТОГООТ- 2015” Эрдэм Шинжилгээний БАГА Хурлын Анагаах Ухааны салбарын тайлан мэдээ

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Шинжлэх Ухаан Технологийн Сан, Шинжлэх Ухааны Академи, Анагаахын Залуу Судлаачдын Монголын Холбоо хамтран жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Хүрэлтогоот- 2015” эрдэм шинжилгээний хурлын анагаах ухааны салбарын хурал 2015 оны 11 сарын 03-ны өдөр (Мягмар гариг) Одон Орон Геофизикийн Судалгааны Төвийн Хүрэлтогоотын “Оргил” төвд амжилттай болж өнгөрлөө.

11-р сар 05
Written by

Залуу эрдэмтэн судлаачдын “ХҮРЭЛТОГООТ-2015” техник, технологийн салбарын ЭШХ боллоо

БСШУ-ны яам, ШУА, ШУТИС, ШУТС, МЗЭХ, ТИЗСН-ээс залуу эрдэмтэн судлаачдын дунд жил бүр уламжлал болгон “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн “Хүрэлтогоот-2015” эрдэм шинжилгээний бага хурал 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн хурлын 604 тоот танхимд боллоо.

11-р сар 05
Written by

Залуу эрдэмтэн судлаачдын “ХҮРЭЛТОГООТ-2015” геологи, газарзүйн салбарын ЭШБХ амжилттай зохион байгуулагдлаа

Жил бүр уламжлал болон зохиогддог Хүрэлтогоотийн эрдэм шинжилгээний бага хурлын Газарзүй, Геологийн салбарын хурал 11 сарын 2-нд амжилттай зохиогдлоо. Хуралд нийт 16 илтгэл хэлэлцүүлэгдсэнээс ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн судлаач Я.Гансүхийн "MODIS хиймэл дагуулын гадаргын температурын мэдээг боловсруулах шинэ аргазүй" сэдэвт бүтээл тэргүүн байр, УЦУОСМХ-ийн судлаач Д.Одонтунгалагийн "Монгол орны зуны улирлын тунадас, өвлийн улирлын агаарын температурыг нөхцөлдүүлэгч зарим хүчин зүйлсийн олон жилийн явц, тэдгээрийг урьдчилан мэдээлэх нь" сэдэвт бүтээл дэд байрт тус тус шалгарч, БШУ-ы сайдын нэрэмжит залуу судлаачдыг дэмжих 4 сая төгрөгийн грантын эзэд болохоор шалгарлаа.

10-р сар 19
Written by

11th International Conference of Technology and Innovation "KHURELTOGOOT- 2015"

 11th International Conference of Technology and Innovation "KHURELTOGOOT- 2015"

 
Conference place: 22 October, 2015, at 604, Central Library of Science and Technology at Mongolian University of Science and Technology
8-р сар 25
Written by

“ХҮРЭЛТОГООТ- 2015” ЭШБХ-д ирүүлэх бүтээлүүдийг хүлээн авах хугацаа, цахим хаяг

Эрхэм залуу судлаачдаа  „Хүрэлтогоот -2015“ ЭШБХ-д оролцох бүтээлүүдийг дараах мэргэжилтэнүүд  цахим хаягаараа хүлээн авна. Хурал дараах үе шаттайгаар явагдана:

8-р сар 25
Written by

“ХҮРЭЛТОГООТ- 2015” ЭШБХ зохион байгуулагдана

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо,   Шинжлэх Ухаан Технологийн Сан, Шинжлэх Ухааны Академи, Монголын Үндэсний томоохон их сургуулиудтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын залуу эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал "ХҮРЭЛТОГООТ-2015" тодорхой шалтгааны улмаас хойшлогдсон бөгөөд хурал дараах чиглэл, хуваарийн дагуу явагдана.

12-р сар 06
Written by

Залуу судлаачид дуу хоолойгоо эх орон даяар хүргэж байна

Монголын Залуу Эрдэмтдийн Холбооноос “Хүрэлтогоот-2014” Эрдэм шинжилгээний бага хурлаас шалгарсан шилдэг залуу судлаачдынхаа судалгааны бүтээлийг олон нийтэд таниулах, шинжлэх ухааны шинэ ололт амжилтыг нийтэд түгээх зорилогоор дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

12-р сар 04

МОНГОЛЫН ЗАЛУУ ЭРДЭМТЭД МЭДЛЭГЭЭ БАЯЛАГ БОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХАНЦУЙ ШАМЛАН ОРЛОО

Монгол Улс уул уурхай дээр түшиглэсэн эдийн засгаас мэдлэгт суурилсан эдийн засагтай орон болох хэтийн зорилго тавьсан билээ. Ийм эдийн засагтай орон болоход шинжлэх ухаан – төр – бизнесийн хамтийн ажиллагаа маш чухал.

Монгол улс Мэдлэгийг баялаг болгох үйл явцын эрх зүйн зохицуулалтын хүрээнд Инновацийн тухай хууль, Гарааны компани байгуулах журам зэргийг батлан хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Тэгвэл Монголын Залуу Эрдэмтдийн холбооноос Залуу эрдэмтэд судлаачдын оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, гарааны компани байгуулан хөгжүүлэх үйл ажиллагааг эхлүүлээд байна.

11-р сар 26
Written by

Залуу судлаач нар БШУ-ны сайдын нэрэмжит 2014 оны грантын Батламжаа гардан авлаа

Боловсрол шинжлэх ухааны яам, Монголын залуу эрдэмтдийн холбоо, Шинжлэх ухаан технологийн сан, Шинжлэх ухааны Академи, Монголын үндэсний томоохон их, дээд сургуулиудтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын залуу эрдэмтэн судлаачдын “Хүрэлтогоот-2014” ЭШБХ-ын зургаан салбар хуралдаанаас шалгарсан шилдэг 12 залуу судлаач 11 сарын 25-ны өдөр БШУ-ны сайд Л.Гантөмөрөөс Залуу Судлаачийн 2014 оны грантын Батламжаа гардан авлаа. Эрхэм залуу судлаач та бүхэн зорьсон зорилогодоо үнэнч байж судалгааны ажлаа тууштай үргэлжлүүлэн улс эх орныхоо нэрийг дэлхийд таниулсан эрдэмтэд болохын ерөөлийг дэвшүүлье.

Эрхэм баян-Эрдэм ухаан дэлгэрэх болтугай.
Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо

11-р сар 04
Written by

“Хүрэлтогоот-2014” ЭШБХ - Анагаах Ухааны салбарын тайлан мэдээ

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Шинжлэх Ухаан Технологийн Сан, Шинжлэх Ухааны Академи, Анагаахын Залуу Судлаачдын Монголын Холбоо хамтран жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Хүрэлтогоот 2014” эрдэм шинжилгээний хурлын анагаах ухааны салбарын хурал 2014 оны 11 сарын 01-ны өдөр (Бямба гариг) Одон Орон Геофизикийн Судалгааны Төвийн Хүрэлтогоотын “Оргил” төвд амжилттай болж өнгөрлөө.

11-р сар 03
Written by

Хүрэлтогоот 2014 ЭШБХ-ыг хэвлэл мэдээллийн салбарынхан идэвхитэй дэмжин ажиллаа

 

Бид энэ жил “Хүрэлтогоот-2014” ЭШБХ-ын хүрээнд Залуу эрдэмтдийн бүтээл үйл ажиллагаа, шинжлэх ухаан, технологийн үр дүнг олон нийтэд сурталчилах зорилгоор нилээдгүй ажлыг хийж гүйцэтгэсэн. Тус хуралтай холбоотой мэдээллийг мэдээллийн бүх хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэсэн.

11-р сар 03
Written by

Хүрэлтогоот 2014 Эрдэм Шинжилгээний Бага Хурал амжилттай болж өндөрлөлөө

Боловсрол шинжлэх ухааны яам, Монголын залуу эрдэмтдийн холбоо, Шинжлэх ухаан технологийн сан, Шинжлэх ухааны Академи, Монголын үндэсний томоохон их, дээд сургуулиудтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын залуу эрдэмтэн судлаачдын “Хүрэлтогоот-2014” эрдэм шинжилгээний бага хурал 10 сарын 17-ноос 11 сарын 1-ны хоорнод 14 дэхь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

11-р сар 03
Written by

“Хүрэлтогоот-2014” ЭШБХ - Биологи-Хөдөө аж ахуйн салбарын тайлан мэдээ

Боловсрол, Шинжлэх Ухааны Яам, Шинжлэх Ухааны Академи, Шинжлэх Ухаан, Технологийн Сан, Монголын Залуу Эрдэмтдийн Холбооноос жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Биологи-Хөдөө аж ахуйн салбарын “Хүрэл тогоот-2014” эрдэм шинжилгээний бага хурал 2014 оны 10 сарын 31-нд Хүрэл тогоот цогцолборын Оргил төвд амжилттай болж өндөрлөлөө. Уг хуралд 60 гаруй оролцогч, зочид төлөөлөгчид оролцлоо.

10-р сар 28
Written by

“Хүрэлтогоот-2014” ЭШБХ - Техник, технологийн салбарын тайлан мэдээ

БШУ-ны яам, ШУА, ШУТИС, ШУТС, МЗЭХ, ТИЗСН-ээс залуу эрдэмтэн судлаачдын дунд жил бүр уламжлал болгон “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн “Хүрэлтогоот-2014” эрдэм шинжилгээний бага хурал 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн хурлын 604 тоот танхимд боллоо.

10-р сар 28
Written by

“Хүрэлтогоот-2014” ЭШБХ - Байгалийн Ухааны салбарын тайлан мэдээ

БШУЯ, ШУА, ШУТС, Технологийн ИнкубаторТөв, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбооноос хамтран жил бүр залуу багш, эрдэм шинжилгээний ажилтнуудын дунд зохион явуулдаг “Хүрэл Тогоот-2014” эрдэм шинжилгээний бага хурал 2014 оны 10-р сарын 24-ний өдөр Хүрэл Тогоот Оргилд амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү хуралд нийт 70 гаруй оролцогч, зочид төлөөлөгчид ирж оролцсон юм. Мөн хурлыг нээх хүндэт илтгэлийг Д.Рэгдэл академич тавьж сонирхуулсан нь оролцогчдын сэтгэлд таатай туслаа.

10-р сар 20
Written by

“Хүрэлтогоот-2014” ЭШБХ - Нийгэм, Хүмүүнлэгийн салбарын хурлын тайлан мэдээ

Монголын залуу эрдэмтдийн холбооны салбар Нийгэм, хүмүүнлэгийн залуу эрдэмтдийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг залуу судлаачдын “Хүрэлтогоот-2014” эрдэм шинжилгээний хурал 2014 оны 10 сарын 17-нд Хүрэлтогоотын хурлын танхимд болов.

10-р сар 19
Written by

“Хүрэлтогоот-2014” ЭШБХ - Геологи, Газарзүйн салбарын тайлан мэдээ

Жил бүр уламжлал болон зохиогддог Хүрэлтогоотийн эрдэм шинжилгээний бага хурлын Газарзүй, Геологийн салбарын хурал 10 сарын 18-нд амжилттай зохиогдлоо. Хуралд нийт 24 илтгэл хэлэлцүүлэгдсэнээс

  • ХААИС-ийн багш И.Мягмаржавийн "Хустайн хөрс усаар элэгдэх үйл явцын судалгаа, загварчлал" сэдэвт бүтээл тэргүүн байр,
  • ГЭБХ-ийн эрдэм шинжилгээний дэд ажилтан О.Одбаярын "Монгол орны газрын ховор элементийн ордуудын эрдэслэг бүрэлдэхүүний харьцуулсан судалгаа" сэдэвт бүтээл дэд байрт тус тус шалгарч, БШУ-ы сайдын нэрэмжит залуу судлаачдыг дэмжих 4 сая төгрөгийн грантын эзэд болохоор шалгарлаа.
10-р сар 17
Written by

Залуу эрдэмтэн судлаачдаа „Хүрэлтогоот 2014“ ЭШБХ-д дараах хаягаар судалгааны бүтээлээ ирүүлнэ үү.

 „Хүрэлтогоот 2014“ ЭШБХ-ын тухай дэлгэрэнгүй мэдээллийг тухайн салбарын мэргэжилтнээс лавлана уу.

9-р сар 16
Written by

“Хүрэлтогоот 2014” эрдэм шинжилгээний бага хурал

Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Монголын залуу Эрдэмтдийн Холбоо, Шинжлэх Ухаан Технологийн Сан, Шинжлэх Ухааны Академи, Монголын Үндэсний томоохон их сургуулиудтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын залуу эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал "Хүрэлтогоот 2014" дараах чиглэл, хуваарийн дагуу явагдана.

10-р сар 28
Written by

Хүрэлтогоот 2013 Эрдэм Шинжилгээний Бага Хурал амжилттай болж өндөрлөлөө

Эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БШУЯ, ШУА, ШУТС, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо хамтран жил бүр зохион байгуулдаг “Хүрэлтогоот 2013” семинар Байгалийн ухаан, Геологи, газар зүй, Биологи-ХАА, Техник технологи, Нийгмийн ухаан, Анагаах ухаан гэсэн 6 салбараар 10 дугаар сарын 4-19-ны хооронд ШУА-ийн ООГФСТ-ийн харъяа Одон орон судлах Оргил төвд амжилттай зохион байгууллаа.

10-р сар 24
Written by

Технологи, Инновацийн салбарын залуу эрдэмтэн судлаачдын ХҮРЭЛ ТОГООТ-2013 эрдэм шинжилгээний бага хурал боллоо.

БШУ-ны яам, ШУА, ШУТИС, ШУТС, МЗЭХ, ТИЗСН-ээс залуу эрдэмтэн судлаачдын дунд жил бүр уламжлал болгон “Хүрэл тогоот” нэртэй эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулан явуулдаг. “Хүрэл тогоот-2013” эрдэм шинжилгээнй бага хурал 2013 оны 10-р сарын 12-ны өдөр ШУТИС-ийн төв номын сангийн хурлын танхимд зохион байгуулагдлаа.

10-р сар 23
Written by

“ХҮРЭЛТОГООТ 2013” Анагаах ухааны салбарын залуу эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өндөрлөлөө.

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Шинжлэх Ухааны Академи, Шинжлэх Ухаан Технологийн Сан, Анагаахын Залуу Судлаачдын Монголын Холбоо хамтран жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Хүрэл Тогоот-2013” эрдэм шинжилгээний хурлын анагаах ухааны салбарын хурал 2013 оны 10-р сарын 19-ний өдөр Одон Орон Геофизикийн Судалгааны Төвийн Хүрэлтогоотын “Оргил” төвд амжилттай болж өнгөрлөө.

10-р сар 23
Written by

Нийгмийн Шинжлэх Ухааны Залуу Эрдэмтдийн Холбооны (НШУЗЭХ) “Хүрэлтогоот-2013” эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өндөрлөлөө.

БШУЯ, ШУА, ШУТС, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Нийгмийн Шинжлэх Ухааны Залуу Эрдэмтдийн Холбооноос хамтран жил бүр зохион явуулдаг “Хүрэл Тогоот-2013” эрдэм шинжилгээний бага хурал 2013 оны 10-р сарын 18-19-нд Хүрэл Тогоотод амжилттай болж өндөрлөлөө.