Мэдээ мэдээлэл

Эрдэм шинжилгээний хурал (11)

4-р сар 06
Written by

THE BEST PAPER AWARDS : MASTER & PH.D STUDENT RESEARCH CONFERENCE 2017

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо нь 2017 онд судалгаа хөгжлийн салбарын үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийг эерэг сэтгэлгээнд хандуулсан төслүүд хэрэгжүүлэх зорилтын хүрээнд энэ оны 5 сарын 12-нд “THE BEST PAPER AWARDS: MASTER & DOCTOR STUDENT” ЭШБХ-ыг “МОНГОЛЫН ИННОВАЦИЙН 7  ХОНОГ” арга хэмжээний хүрээнд БСШУСЯам, МУИС, ШУТИС болон бусад дэмжигч байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар ажиллаж байна.

"Шилдэг магистрант, докторант оюутны судалгааны ажил" шалгаруулах ЭШБХ-д ирүүлэх материалуудыг  АНГЛИ ХЭЛ  дээр хэрхэн  бичих, Эрдэм Шинжилгээний Бага Хурлыг зохион байгуулах тухай  дэлгэрэнгүй мэдээллийг  4 сарын эхний долоо хоногт ажиллаж эхлэх http://conference.mysa.mn  цахим хуудаснаас хүлээн авна уу.

Иймд залуу эрдэмтэн, судлаач та бүхнийг “THE BEST PAPER AWARDS: MASTER & DOCTOR STUDENT” ЭШБХ  өргөнөөр оролцохыг хүсье.

Та бүхэнд амжилт хүсье!

Зохион байгуулах комисс

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо

11-р сар 15
Written by

Хүрэлтогоот 2016 ЭШБХ амжилттай зохион байгуулагдлаа

ХҮРЭЛТОГООТ- 2016 Эрдэм Шинжилгээний Бага Хурал амжилттай болж өндөрлөлөө

Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монголын залуу эрдэмтдийн холбоо, Шинжлэх ухаан технологийн сан, Шинжлэх ухааны Академи, Монголын үндэсний томоохон их, дээд сургуулиудтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын залуу эрдэмтэн судлаачдын “ХҮРЭЛТОГООТ-2016” эрдэм шинжилгээний бага хурал 10 сарын 14-нөөс 10 сарын 29-ний хооронд 16 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

10-р сар 30
Written by

"Европ судлал: хэл, соёл, орон судлал" ОУЭШБХ 2017/02/08

Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Салбарын Хүмүүнлэгийн Ухааны Салбарын Европ судлалын тэнхимээс санаачилан "Европ судлал: хэл, соёл, орон судлал" олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2017 оны 02 дугаар сарын 08-нд зохион байгуулахаар төлөвлөж буй хурлын зарлалыг түгээж байна. 

8-р сар 29
Written by

Монгол, Орос залуу эрдэмтдийн чуулга уулзалтын ХАНАН ИЛТГЭЛИЙН ЗАГВАР ФАЙЛ

Эрхэм залуу судлаачдаа,

Монгол-Оросын залуу эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний бага хурлын ханан илтгэлийн төрөлд хэлэлцүүлэх бүтээлээ дараах загварын дагуу бэлтгэн 2016 оны 8 сарын 31 хүртэл тухайн салбарынхаа хариуцсан хүнд аваачиж өгнө үү.

8-р сар 16
Written by

МОНГОЛ, ОРОСЫН ЗАЛУУ СУДЛААЧДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Эрхүүгийн Шинжлэх ухааны төвөөс санаачилсан Монгол-Оросын залуу эрдэмтэн, судлаачдын чуулга уулзалтыг ОХУ-ын Эрхүү хотноо 2016 оны 5 дугаар сарын 16-21-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулсан юм.

Бид Монгол, Оросын залуу эрдэмтдийн чуулга уулзалтын 2 дахь шатыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2016 оны 9 дүгээр сарын 5-10-ны өдрүүдэд зохион байгуулах юм.  Энэхүү чуулга уулзалтын хүрээнд Монгол, Оросын залуу эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал болон урлаг, спортын бага наадмыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

5-р сар 16
Written by

BEST PAPER AWARDS: MASTER & DOCTORATE STUDENTS – 2016” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо (МЗЭХ), Технологи, инновацийн залуу судлаачдын нийгэмлэг (ТИЗСН)-ээс ШУТИС-иас зохион байгуулсан “Инновацийн 7 хоног” арга хэмжээний хүрээнд “Best Paper Awards: Master & Doctorate Student-2016” магистрант, докторант оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурлыг 2016 оны 5 дугаар сарын 13-ны Баасан гарагт ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд амжилттай зохион байгууллаа.

3-р сар 31
Written by

“THE BEST PAPER AWARDS: MASTER & DOCTOR STUDENT”

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо нь 2016 онд судалгаа хөгжлийн салбарын үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийг эерэг сэтгэлгээнд хандуулсан төслүүд хэрэгжүүлэх зорилтын хүрээнд энэ оны 5 сарын 13-нд “THE BEST PAPER AWARDS: MASTER & DOCTOR STUDENT” ЭШБХ-ыг “МОНГОЛЫН ИННОВАЦИЙН 7  ХОНОГ” арга хэмжээний хүрээнд ШУТИС болон бусад дэмжигч байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар ажиллаж байна.

Cancellation of the Conference

Dear Young Scientists,

Mongolian Young Scientists Association was planning to organize conference "The Best Research Proposal: Master & Doctor", in May, 2015. 

The aim of the conference was to promote young researchers' presentation skills, and help them to get feedback on their research proposals from reputed scientists in their respective fields. However, due to insufficient number of participants, we have to cancel the conference. 

'THE BEST RESEARCH PROPOSAL: MASTER & DOCTOR’ сэдэвт ЭШБХуралд ирүүлэх "СУДАЛГААНЫ АЖЛЫН ТӨСӨЛ"-ийн хураангуйг бичих заавар

Магистр, Докторын түвшний оюутануудын дунд "Судалгааны ажлын шилдэг төсөл" -ийг англи хэл дээр бичих, англи хэл дээр Эрдэм Шинжилгээний Бага Хурлыг зохион байгуулах тухай мэдээллийг бид энэхүү цахим хуудас болон Facebook дэх хуудсаараа /https://www.facebook.com/www.mysa.mn/ дамжуулан хүргэж байгаа билээ.

POSTPONEMENT OF THE CONFERENCE

Dear Young Scientist who interested in Conference,

First of all, we are truly sorry for no updates on conference entitled ‘The Best Research Proposal: Master & Doctor’ since 06 April.

We would like to inform you that after ample discussions among the organizing committee members and among partner institutions, and sponsors we have decided to postpone the Conference. The new date will be 22 May 2015. The postponement will offer us the opportunity to expand the conference’s programme and to make it even more inclusive.