Мэдээ мэдээлэл

Сургалт, семинар (15)

9-р сар 20
Written by

Шинжлэх ухааны бүтээл бичих олон улсын чиг хандлагын талаар судлаачидтай хийх хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулагдана

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо “Шинжлэх ухааны бүтээл бичих олон улсын чиг хандлага” номын зохиогч нартай хамтран залуу судлаачдад зориулан “Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих” сэдвээр богино хэмжээний хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулна. Залуу судлаач нар энэхүү семинарт оролцсоноор:

  • Шинжлэх ухааны бүтээл бичих олон улсын чиг хандлагын талаар номын зохиогчтой санал бодлоо хуваалцах
  • Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих талаар мэдлэгийн хүрээгээ тэлэх боломжтой. 
8-р сар 13
Written by

“Ярианы Англи Хэлээ Хөгжүүлцгээе” сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо болон Сиатл дахь Монгол Залуучуудын Холбоо хамтран  өнгөрсөн мягмар (2016.08.09) гарагт “Ярианы Англи Хэлээ Хөгжүүлцгээе!” илтгэл болон хэлэлцүүлэгийг амжилттай зохион байгууллаа.

5-р сар 16
Written by

ЗАЛУУСААС ЗАЛУУСТ СЕМИНАРТ УРЬЖ БАЙНА

Монголын залуу эрдэмтдийн холбоо, Байгалийн ухааны салбарын залуу эрдэмтдийн холбооноос зохион байгуулдаг “Залуусаас залууст” цуврал семинарт Судлаач, Оюутан, Багш болон сонирхсон хэн бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

5-р сар 05
Written by

УЛААНБААТАР ХОТЫН ЭКОЛОГИЙН АСУУДАЛ, ШИЙДЭЛ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоонооны Газарзүй, геологийн салбараас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "МЭДЛЭГЭЭ ХУВААЛЦЪЯ" семинарийг энэ удаа "Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газар"-тай хамтран "Улаанбаатар хотын экологийн асуудал шийдэл" сэдэв дор өргөн хүрээнд Эрдэм шинжилгээний бага хурал хэлбэрээр зохион байгуулж байна.

Иймээс энэхүү чиглэлээр судалгаа шинжилгээний ажил эрхэлдэг их дээд сургуулийн багш, хүрээлэн, төвүүдийн залуу судлаачид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

3-р сар 24
Written by

Хөдөө аж ахуй, биотехнологийн салбар холбооны “Оюунлаг залуус” цуврал семинар зохион байгуулагдана

Монголын залуу эрдэмтдийн холбооны Хөдөө аж ахуй, биотехнологийн салбар холбооноос сар бүр зохион байгуулдаг “Оюунлаг залуус” цуврал семинарт эрдэм шинжилгээний ажилтнууд, залуу судлаачид, багш, оюутнууд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

2-р сар 22
Written by

Хөдөө аж ахуй, биологийн салбарын “Оюунлаг залуус” цуврал семинар 2 сарын 25-нд зохион байгуулагдана

Монголын залуу эрдэмтдийн холбооны Хөдөө аж ахуй-Биотехнологийн салбар холбооноос сар бүр зохион байгуулдаг “Оюунлаг залуус” цуврал семинарт эрдэм шинжилгээний ажилтнууд, залуу судлаачид, багш, оюутнууд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

6-р сар 16

ЗАЛУУСААС ЗАЛУУСТ СЕМИНАРТ УРЬЖ БАЙНА

Монголын залуу эрдэмтдийн холбоо, Байгалийн ухааны салбарын залуу эрдэмтдийн холбооноос зохион байгуулдаг “Залуусаас залууст” цуврал семинарт Судлаач, Оюутан, Багш болон сонирхсон хэн бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Илтгэгчид:

  1. Г.Ундрал,“Лейцин-Баялаг давталтат уургийн давталтыг регуляр илэрхийллээр таних” ФТХ
  2. Ц. Цэдэндорж, Ph.D “Куркумины талстыг полилактик (PLA) хүчлээр бүрхсэн судалгааны дүнгээс” ХХТХ
4-р сар 27
Written by

Seminar on “Importance of Academic Publishing in the 21st Century”

Монголын их дээд сургуулиудын консорциумаас 4 дүгээр сарын 29-ний Лхагва гарагт Питтсбургийн их сургуулийн Боловсролын Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, TotalEdit.com–ийн Академик түншлэлийн дэд захирал Ноён Кейт Ж.Роберс (Ph.D.) “Importance of Academic Publishing in the 21st Century” publishing academic articles in International Journal in Mongolian Academy of Science /MAS/ сэдвээр лекц уншина.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах емайл хаягаар лавлана уу.

Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

4-р сар 21
Written by

Cоён гэгээрлийн семинарууд: Иргэний нийгмийн үндсэн нөхцлүүд юу болох тухай

Та бүхнийг 4-р сарын 20-ноос 5-р сарын 16-ныг хүртэл Олон Улсын Шилжилт Хөдөлгөөн Хөгжлийн Төвөөс (CIM/GIZ) хэрэгжүүлж буй "Mongol Citizens-Mongolische Bürger" төслийн хүрээнд ШУТИС-Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн Ухааны Сургууль, МУБИС-ийн Боловсрол Судлалын Сургууль, Давалгаа ТББ, Майдар Монгол Германы Холбоо, Адмон хэвлэлийн компани болон бусад дэмжигч байгууллагуудын хамтаар олон нийтэд нээлттэй зохион байгуулагдах Соён гэгээрлийн өдрүүдэд хүрэлцэн ирж, идэвхтэй оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг урьж байна.

3-р сар 04
Written by

Call for Summer Workshop 2015 – Germany

Dear Colleague, Researchers, Lecturers and Friends,

We would like to inform you that we will organize 4th annual international summer workshop in TU Chemnitz, Germany.
Topics are: "e-learning, embedded system, automatic control and systems and international cooperation on the research and science".
Researchers of above listed fields are very welcome. The stakeholders who interested to extend international cooperation with TUC are welcoming, too. You can present your paper or you just can join to our workshop like listener. Interested people please contact for detail by email to Organizers.

3-р сар 04
Written by

Семинарт урьж байна

Монголын залуу эрдэмтдийн холбоо, Байгалийн ухааны салбарын залуу эрдэмтдийн холбооноос зохион байгуулдаг "Залуусаас залууст" цуврал семинарт Судлаач, Оюутан, Багш болон сонирхсон хэн бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

3-р сар 02
Written by

“СУДАЛГАА ХӨГЖЛИЙН МЕНЕЖМЕНТ БА ИННОВАЦИ” УУЛЗАЛТ СЕМИНАР АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, түүний нэг салбар болох Нийгмийн Шинжлэх Ухааны Залуу Эрдэмтдийн Холбоо, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам болон бусад дэмжигч байгууллагуудтай хамтран  “СУДАЛГАА ХӨГЖЛИЙН МЕНЕЖМЕНТ БА ИННОВАЦИ” сэдэвт уулзалт семинарыг 2015 оны  2-р сарын 27 ны Баасан гарагт Монгол-Японы төвийн хурлын танхимд 140 гаруй залуу эрдэмтэн судлаач нарын оролцоотойгоор амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн сургалт семинарын онцлог нь  оролцогчдыг цахим хэлбэрээр бүртгэсэн бөгөөд энэ нь зөвхөн эрдэм шинжилгээний байгууллага бус бусад  төр ба хувийн хэвшлийн салбарт ажиллаж буй залуу эрдэмтэн, судлаач бүрт нээлттэй, өргөн хүрээтэй болж өндөрлөлөө.

2-р сар 19
Written by

“СУДАЛГАА ХӨГЖЛИЙН МЕНЕЖМЕНТ БА ИННОВАЦИ” УУЛЗАЛТ СЕМИНАР 2015

“Монголын  Залуу  Эрдэмтдийн  Холбоо” нь үүсгэн байгуулагдсан цагаас хойш 11 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй төрийн бус байгууллага юм. МЗЭХ-ноос 2015 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа “СУДАЛГАА ХӨГЖЛИЙН МЕНЕЖМЕНТ БА ИННОВАЦИ” уулзалт семинараар эхлүүлж байна. Уулзалт семинар нь 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Баасан гарагт 13.30-18.10 цагт Монгол-Японы Төвийн хурлын танхимд зохион байгуулагдах юм. 

МУ-ын Засгийн газраас мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжлийг бий болгох бодлого баримталж байгаа бөгөөд энэхүү бодлогыг хэрэгжүүлэх суурь нь Инновацийн эрх зүйн орчин бүрдүүлэх явдал юм. Эрдэмтдийн судалгааны ажил, шинэ мэдлэг, шинэ санааг үйлдвэрлэлд нэвтрүүлж тодорхой бүтээгдэхүүн, технологи, ажил үйлчилгээ болгон улмаар улс орны эдийн засгийн өсөлтөд хөтлөх Инновацийн тухай хуулийг 2012 онд батласан билээ. Инновацийн тухай хууль хэрэгжиж эхлээд даруй 3 жил өнгөрсөн боловч МУ-ын хувьд инновацийн соёл, хөгжил эхлэл төдий, инновацийн түвшин доогуур байгаа нь МУ-ын өрсөлдөх чадварыг хойш татаж буй нэг гол үзүүлэлт болж байгааг Дэлхий банкны судалгаа харуулсан байдаг. Гэвч үүнийг нөгөө талаас нь авч үзвэл Монгол орон инновацийг хөгжүүлэх шилжилтийн идэвхитэй үедээ явж байгаа, цаашлаад инновацийг хөгжүүлэх хамгийн таатай нөхцөл болж болох юм. Инновацийг бүтээгч, мэдлэг чадвартай хүний нөөцийн томоохон бүрдүүлэгч хэсэг бол манай залуу эрдэмтэд, судлаачид зайлшгүй мөн. Иймд МЗЭХ гишүүдээ дэмжих, тэднийг хөгжүүлэх зорилгынхоо хүрээнд энэхүү уулзалт семинарыг зохион байгуулж байна.

Уулзалт семинарт дараах зорилгуудыг дэвшүүлж байна. Үүнд:

-Шинжлэх ухаан ба инновацийн хөгжлийн чиг хандлага, инновацийн эрх зүйн орчинг танилцуулах,

-Судалгаа хөгжлийн менежмент ба мэдлэгийн арилжаанд эрдэмтэн судлаачдын оролцоог тодорхойлох,

-Залуу судлаач, эрдэмтдийн инновацийг нэвтрүүлэх, хөгжүүлэх хүсэл эрзэлмэлийг төрүүлэх, тэдний үйл ажиллагааг дэмжих.

Тус уулзалт семинарт оролцогч дараах үр ашгуудыг хүртэх боломжтой. Үүнд:

- МЗЭХ-ны 2015 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй танилцах,

-Залуу судлаач, эрдэмтдэд Судалгаа хөгжлийн менежмент, инновацийн салбарын мэргэжилтэнүүдтэй уулзах, мэдээлэл солилцох, тэдэнтэй хамтран ажиллах,

-Оюуны бүтээлийн үнэлэмжээ нэмэгдүүлэх гарцыг олох,

-Судалгаа шинжилгээний ажлын чанар, үр дүнг нэмэгдүүлэх зэрэг болно.

 

Уулзалт семинарын хөтөлбөрийг (pdf файл) хавсаргасан бөгөөд татан авч танилцах боломжтой. 

МЗЭХ-ны гишүүд та бүхнийг энэхүү уулзалт семинарт идэвхитэй хамрагдахыг хүсье. 

Семинарт бүртгүүлэхдээ:

Цахим орчинд бүртгүүлэх: https://www.facebook.com/events/610963522337212/

Мэдээлэл авах: https://www.facebook.com/www.mysa.mn

http://mysa.mn/mn/news/item/137-2015

Д.Золбаяр, МЗЭХ-ны зохицуулагч, Утас: 311013, 94995420

9-р сар 17

International Joint Seminar

18th International Joint Seminar on Regional Deposition Processes in the Atmosphere and Climate Change

This International Joint Seminar is the 18th in a series, jointly coordinated by Australia, China, Japan, Korea, Russia, Thailand, Taiwan and Mongolia to present an international forum for continued exchange of information related to technical and scientific advances in coping and assessing the vital environmental issues and to cooperate among countries to resolve these issues.

2-р сар 27

Академичдын цуврал лекц - 9

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн гишүүдийн цуврал лекцүүдийн ээлжит лекцийг Академич С. Энхбат “Цөмийн эрчим хүчний өнөөгийн байдал, хэрэглээ” сэдвээр олон нийтэд зориулж 2012 оны 2 дугаар сарын 29-ны өдрийн 15.00 цагт Монгол-Япон төвийн Их танхимд унших тул Та бүхнийг өргөнөөр ирж сонирхохыг урьж байна.