Мэдээ мэдээлэл

Гадаадад суралцах (1)

4-р сар 04
Written by

Гагаадад суралцахыг хүсэгчдэд зориулсан ерөнхий мэдээлэл

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Монгол улсын иргэдийг хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу болон Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадын их, дээд сургууль, коллежид суралцуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу жил бүр 16 оронд оюутан, магистрант, докторант суралцуулахаар илгээдэг бөгөөд 2011 оны 12 дугаар сарын байдлаар манай 3000 гаран иргэн тухай орны Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байна.