Мэдээ мэдээлэл

3-р сар 19 Written by 

"Инновацийн эрэлд" урилга

Rate this item
(0 votes)

“Инновацийн эрэлд” реалити шоуны зорилго: Монгол хүний бүтээлч сэтгэхүй, шинэ санаа-санаачилгыг дэмжих, үйлдвэрлэлийн зориулалттай техник технологийн шинжтэй шинэ бүтээл, инновацийн төслүүдийг зах зээлд нэвтрүүлэх, улмаар улс орныхоо эдийн засгийн хөгжилд бодит нэмэр хандив бий болгох.

Тухайн салбарын тодорхой нэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн, үр дүн нь богино хугацаанд зах зээлийн эргэлтэд орж, улс орны хөгжилд бодитой хувь нэмэр болох шинэ болон шинэчилсэн браа бүтээгдэхүүн, техник, технологи бий болгоход чиглэгдсэн эрдэм шинжилгээний ажил болон шинэлэг санаа агуулсан буюу инновацийн төслүүдийг дэмжих зорилгоор 2012-2013 онд хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Инновацийн төслийг шалгаруулах үзүүлэлтүүд:

  • Бизнес төлөвлөгөө – эдийн засгийн судалгаа (эрэлт хэрэгцээ, шаардлага, үр дүн, төслийн шинэлэг дэвшилтэт тал)
  • Үр дүн, санхүүгийн тооцоо, үндэслэл бодитой эсэх
  • Оюуны өмчийн эрхийн хамгаалалт (патент, бүтээгдэхүүний болон ашигтай загвар г.м)
  • Шинжлэх ухааны тэргүүлэх чиглэл, цөм технологи, зорилтот хөтөлбөрийн жагсаалтанд хамрагдсан байдал
  • Нийгэм, эдийн засаг, шинжлэх ухааны ач холбогдол
  • Үйлдвэрлэл, туршилтын боломж нөхцөл, давуу тал
  • Төслийн боловсруулалт ба тогтвортой хэрэгжих байдал

Төслийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн инновацийн санааг /төслөөр/ 2012 оны 3-р сарын 12-оос 3-р сарын 30 өдрийн 17 цаг хүртэл Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын 305 тоотод Шинжлэх Ухаан, Бизнесийн Зөвлөл хүлээн авна.

Холбоо барих:
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
МҮХАҮТанхимын байр, 305 тоот өрөө
Утас: 323597
Факс: 324620
И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Login to post comments