Мэдээ мэдээлэл

3-р сар 03 Written by 

Нийгмийн ухааны салбарын "Хүрэлтогоот - 2012" грантын эзэн С.Цолмон

Rate this item
(0 votes)

Сайн байна уу? Өөрийнхөө тухай товчхон танилцуулахгүй юу?

Намайг Сондомдаваагийн Цолмон гэдэг. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 10 жилийн дунд сургуулийг 2001 онд, БНТУ-ийн Анадолу их сургууль 2005 онд, МУИС-ЭЗС -ийг 2008 онд санхүүгийн удирдлагын баклавр, 2012 онд санхүүгийн удирдлагын магистраар тус тус төгссөн. 2012 оноос тус сургуульд бизнесийн удирдлагын доктрантад суралцаж байна. МУИС-ЭЗС-ийн шилдэг төгсөгч, МОХ-ны нэрэмжит “Манлайлагч оюутан”, “Хөгжлийн Төлөөх Оюутны Төв” -ийн нэрэмжит “Оны шилдэг судлаач оюутан”, “Мандах Бүртгэл” дээд сургуулийн шилдэг багш зэрэг шагналууд хүртэж байсан. МУИС-ЭЗС, “Номин” ХХК, “МИЕК” ХХК зэрэг байгууллагуудад ажиллаж байсан ба одоогоор “Мандах Бүртгэл” дээд сургуулийн ЭЗБ -ийн тэнхимд багшлаж байна.

Та яагаад алдаатай, хуурамч санхүүгийн тайланг илрүүлэх чиглэлээр судалгааны ажил хийх болсон бэ? Та судалгааны ажилдаа өөрийн орны нөхцөл байдал, бизнесийн орчинд нийцсэн алдаатай санхүүгийн тайлан илрүүлэгч загвараа боловсруулсан байсан. Энэ загварын талаар, мөн түүний ач холбогдолын талаар бидэнд танилцуулаач?

С.ЦолмонМанай улсад сүүлийн жилүүдэд хуурамч санхүүгийн тайлан гаргах явдал газар авсаар байна. Энэ нь уг гэмт хэрэгт ногдуулах хариуцлага сул болон хөрөнгө оруулалт татах, ашиг хонжоо олох зорилгоор тайландаа өөрчлөлт оруулах, эсвэл мэргэжлийн чадвар, мэдлэг муутай нягтлан бодогч, удирдлагтай компаниудын хувьд өөрийн санхүүгийн тайлагналаа буруу, ташаа гаргах зэрэг олон шалтгаанаас үүдэлтэй юм. Санхүүгийн алдаатай тайлагнал нь тухайн компанийн санхүүгийн бүртгэл, тайлагналын хэвийн үйл ажиллагааг доголдуулах, хөрөнгө оруулагч, санхүүгийн тайлан мэдээ хэрэглэгчдийг эргэлзээтэй байдалд оруулах, аудитын үйл ажиллагааг үгүйсгэх, татварын орлого болон гадаадын хөрөнгө оруулалтыг бууруулах, авилга, далд эдийн засгийг нэмэгдүүлэх, үндэсний эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх, хяналт шалгалтын зардалыг нэмэгдүүлэх зэрэг олон сөрөг үр дагвар дагуулдаг. Иймээс бид тодорхой хэмжээний түүврийн хүрээнд, гадаадын 30 орчим судлаачдын боловсруулсан загваруудад тулгуурлан өөрийн орны бизнес, эдийн засаг, татвар, хууль эрх зүйн орчин нийцсэн Fraud загварын Монголчилсон хувилбараа боловсруулсан. Тус загварыг бид бүрэн гүйцэд боловсруулж, үндэсний хэмжээнд ашиглаж чадвал дараах ач холбогдолтой юм. Үүнд:

  • Улсын төсөлвт төвлөрөх ёстой орлого төвлөрч, төсвийн төлөвлөлт, төрийн бодлогын үйл ажиллагаа тогтвортой явагдах боломж бүрднэ
  • Санхүүгийн тайлангийн зөрчлийг илрүүлэх арга аргачлал бий болох
  • Компаний засаглал сайжирна
  • Чанаргүй зээлийн хэмжээ буурна
  • Гадаад дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ
  • Аудитын үйл ажиллагаанд итгэх итгэл нэмэгдэнэ
  • Компанийн дотоод хяналт сайжирна
  • Татварын байцаагчидын хяналт шалгалтын цаг, зардал буурна
  • Татвар, санхүү, ННБ-тэй холбогдох хуулийн хэрэгжилт сайжирна г.м

Судалгааны ажлын цаашдын зорилго юу вэ?

Татварын Ерөнхий газар, Сангийн яам, USAID зэрэг байгууллагуудын удирдлагууд тус судалгааг дэмжиж цаашид хамтран төсөл хэрэгжүүлхээр төлөвлөж байгаа ба дараахи нэмэлт ажилуудын хүрээнд судалгаагаа өргөжүүлхээр төлөвлөж байна. Үүнд:

  • Салбар тус бүрийн онцлого, ялгааг харуулсан загвар боловсруулах
  • Татварт төлөгдөх ёстой орлого хэдий хэмжээгээр, хэрхэн нуугдаж байгааг илрүүлэх болон далд эдийн засгийн хэмжээг тогтоох
  • Татварын хувь хэмжээ, шатлалын өөрчлөлт зэрэг нь санхүүгийн залиланд хэдий хэмжээгээр, хэрхэн нөлөөлж байгааг илрүүлэх
  • Санхүүгийн залилан хийх үйл ажиллагаа нь жилээс жилд хэрхэн өөрчлөгдөж байгаа, залилан хийж буй арга барил нь хэрхэн өөрчлөгдөж буйг илрүүлэх
  • Инфляци, татварын тогтлолцоо, хүү, эдийн засгийн мөчлөг зэрэг макро хүчин зүйлс болон компанийн засаглал, хууль эрх зүйн орчин зэрэг микро хүчин зүйлсийн залиланд үзүүлэх нөлөөг судлах
  • Өөрсдийн боловсруулсан загварыг турших, ашиглах, програмжуулах болон тус програмын ач холбогдол, ашиглалтын талаар татварын байцаагч, зээлийн эдийн засагч, хөрөнгө оруулагчид, компани удирдлагуудад сургалт зохион байгуулах
  • Татварын орчны шинэчлэлтэй холбоотой бодлого, төсөл, хууль эрх зүйн актуудад зориулсан бодлогын шинж чанартай санал, зөвлөмж боловсруулах

Хүрэл тогоот-2012 эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон сэтгэгдэлээсээ хуваалцахгүй юу?

С.ЦолмонМиний бие МУИС-ЭЗС-ийн болон улсын хэмжээний оюутны, багш судлаачдын эрдэм шинжилгээний хурлуудаас нийт 40 орчим шагнал авч байснаас дийлэнхи нь тэргүүн байр байсан. Гэвч “Хүрэл тогоот-2012” нь миний урьд нь оролцож байсан ЭШХ-уудаас илтгэлийн чанар, чансаа, оролцогчийн тоо, зохион байгуулалт гээд бүх л талаараа илүү санагдсан. Өөрөөр хэлбэл салбар тус бүрээ төлөөлсөн нийт 500 гаруй шилдэг эрдэмтэн судлаачдын 231 бүтээл хэлэлцүүлсэн үндэсний хэмжээний хамгийн том эрдэм шинжилгээний хурал болж өнгөрсөн. Мөн шүүгч нарын зүгээс хүн бүрийн судалгаанд нийцүүлсэн үнэтэй санал, зөвлөмж өгч байснаас гадна тэмцээний шүүлт ч ил, тод шударга болон талаар тэмцээнд оролцогчид ч сэтгэгдэл өндөртэй байсан.

Судлаач хүн ямар зан чанар зайлшгүй эзэмшсэн байх ёстой гэж үздэг вэ?

Судлаач хүн цаг үргэлж шинийг эрж, хайж, судлаж байх ёстой. Харин хийж, сонирхож буй судалгаа нь нийгэм, эдийн засгийн аль нэг субиетэд тулгамдаад байгаа асуудлуудын оновчтой гарц, шийдлийг олох, түүнийгээ практикт нэвтрүүлж, хэрэгжүүлэх арга замуудыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нээн илрүүлдэг байх нь хамгаас чухал. Өөрөөр хэлбэл зарим судлаачид гол асуудлуудаа хөндөж, судлаж, асуудлыг шийдвэрлэх гарцаа олдог хэдий ч түүнийгээ практикт шууд ашиглаж, нэвтрүүлж, судалгааныхаа үр дүнг эцэсийн байдлаар үнэлэх нь ховор байдаг.

МЗЭХ -ноос залуу эрдэмтэн судлаачддаа зориулсан ямар үйл ажиллагааг хүсэн хүлээдэг вэ? МЗЭХ –ны ирээдүйн гишүүн залуу эрдэмтэн судлаачдад хандаж таны хэлэх үг.

МЗЭХ -ноос залуу эрдэмтэн судлаачдын дунд далайцтай, өргөн хүрээг хамарсан томоохон үйл ажиллагаанууд зохион байгуулдагт нь миний бие төдийгүй, бусад мэргэжил нэгт багш, судлаачид маань бүгд маш их сайшаалтай байдаг.

Өнөөдөр бид Монгол улсын маань аль ч салбарын хэмжээнд тулгамдаж буй олон арван асуудлуудыг гадны улсуудын зөвлөмж, тусламжаар бус өөрсдийн мэдлэг, чадвар, судалгаа, нөөц бололцоонд тулгуурлан шийдвэрлэх бүрэн боломжтой гэж миний бие үздэг. Иймээс улсынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө бүх салбарын Монгол судлаачид нэгдэн илүү ихийг бүтээх хэрэгтэй байна. Мөн МЗЭХ-ны ирээдүйн гишүүн залуу эрдэмтэн судлаачдад маань илүү ихийг сурж, судлаж, өөрсдийн үнэтэй хувь нэмэрээ оруулаасай хэмээн хүсч байна.

Монгол улсын маань хөгжил эрчимтэй байг

Монгол судлаачидын маань ганзаг арвин байг.

3139 Last modified on Пүрэв, 13 11-р сар 2014
Login to post comments