Мэдээ мэдээлэл

10-р сар 09 Written by  Ч.Ундармаа

"ХҮРЭЛТОГООТ-2013" Байгалийн шинжлэх ухааны салбарын эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өндөрлөлөө.

Rate this item
(0 votes)

БШУЯ, ШУА, ШУТС, Технологийн ИнкубаторТөв, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбооноос хамтран жил бүр залуу багш, эрдэм шинжилгээний ажилтнуудын дунд зохион явуулдаг “Хүрэл Тогоот-2013” эрдэм шинжилгээний бага хурал 2013 оны 10-р сарын 4-ний өдөр Хүрэл Тогоот Оргилд амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү хуралд нийт 60 гаруй хүн ирж оролцсон байна. Хурлыг нээх хүндэт илтгэлийг МЗЭХолбооны ерөнхийлөгч Ч. Сономдагва залуу эрдэмтэддээ зориулан сонирхолтой илтгэл тавьж сонирхуулсан юм.

Энэхүү хуралд нийт 30 гаруй илтгэл ирснээс эхний шатанд 26 илтгэлийг шалгаруулан хурлын эмхэтгэлд хэвлэж түүнээс 20 илтгэлийг сонгон шалгаруулж Грантын төлөө өрсөлдүүлж хуралд хэлэлцүүллээ. Үүнд нийт 12 байгууллагаас эрдэм шинжилгээний бүтээлээ ирүүлснээс ШУА-ийн Хими Хими Технологийн Хүрээлэн, Физик Технологийн Хүрээлэн, Одон Орон Геофизикийн Судалгааны Төв, Байгалийн Шинжлэлийн Нэгдсэн Лаборатор, Технологийн Инкубатор, МУИС-ийн Хими Химийн Инженерчлэлийн Сургууль, Мэдээлэл Технологийн Сургууль, Биотехнологийн Сургууль, Улаанбаатар сургууль, Математикийн хүрээлэн, мөн МУБИС, БНСУ-ын Улсаны Их Сургууль зэрэг нийт 12 байгууллагын шилдэг бүтээлүүдийн дунд энэ жилийн Байгалийн Ухааны Салбарын Хүрэл Тогоотын хурлын Грантын эздүүдийг шалгаруулах өрсөлдөөн боллоо. Ингээд хурлын дүнг танилцуулвал:

Тэргүүн байр Грант - Ц.Батболд /МУИС-Мат Хүрээлэн/ ON A GENERALIZATION OF HILBERT-TYPE INTEGRAL INEQUALITY IN THE WHOLE PLANE WITH A HYPERGEOMETRIC FUNCTION сэдвээр

Дэд байр буюу Грант - П.Тайвансайхан /Улсаны Их Сургууль/ NEGATIVELY CURVED NON-PLANAR SP2-CARBON AS ANODE FOR LITHIUM ION BATTERY сэдвээр

Тусгай байр буюу Технологийн Инкубаторын шагнал- Б.Мөнхбат /ШУА-ХХТХ/ ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БЭЛДМЭЛ (BIN-5)-ИЙН ФАРМАКОЛОГИЙН ТУРШЛАГА.

Энэхүү хурлыг ШУУД.mn ТВ-ээс ирж сурвалжилсан, энэ жилийн хуралд оролцохоор Солонгос улсаас оролцогч зорьж ирсэн, мөн хурлын таван шүүгчээр таван өөр байгууллагын, гурван өөр чиглэлийн монголдоо тухайн чиглэлүүдээрээ тодорхой амжилт гаргасан залуу докторуудыг урьж шүүлгэсэн нь урьд жилүүдээс илүү нүдээ олсон онцлууштай байлаа. Шүүгчдээр ШУА болон МЗЭХ-ийг төлөөлж доктор Ц.Болортамир химийн чиглэл, Химийн хүрээлэнг төлөөлж доктор А. Минжигмаа химийн чиглэл, Физикийн хүрээлэнг төлөөлж доктор С.Баяннасан физикийн чиглэлээр, ШУТИС-ийг төлөөлж доктор Г. Мөнхсайхан физикийн чиглэлээр, МУИС-ийг төлөөлж төрийн шагналт доктор Алтаннар математикийн чиглэлээр ажиллалаа.

ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМТЭД

ШИНЭЭР ОЛОН ТӨРӨХ БОЛТУГАЙ

2416 Last modified on Пүрэв, 13 11-р сар 2014
Login to post comments