Мэдээ мэдээлэл

10-р сар 16 Written by  Ч.Ундармаа

"ХҮРЭЛТОГООТ-2013" Биологи-Хөдөө аж ахуйн салбарын эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өндөрлөлөө.

Rate this item
(0 votes)

БШУЯ, ШУА, ШУТС, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Биологи-Хөдөө Аж Ахуйн Салбарын Залуу Эрдэмтдийн Холбооноос хамтран жил бүр зохион явуулдаг “Хүрэл Тогоот-2013” эрдэм шинжилгээний бага хурал 2013 оны 10-р сарын 11-ний өдөр Хүрэл Тогоотод амжилттай болж өндөрлөлөө.

Тус хуралд нийт 40 гаруй илтгэл ирснээс эхний шатанд 35 бүтээлийг шалгаруулан хурлын эмхэтгэлд хэвлүүлж, үүнээс 16 илтгэлийг сүүлийн шатанд хэлэлцүүллээ.

Хуралд ШУА-ийн Биологийн хүрээлэн, Ботаникийн хүрээлэн, МУИС, МУБИС, ХААИС, Мал эмнэлгийн хүрээлэн, Ургамал хамгаалал, эрдэм шинжилгээний хүрээлэн, Дарханы Ургамал, газар тариалан, эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал аж ахуй, эрдэм шинжилгээний хүрээлэн, САМО корпораци, Сант дунд сургууль зэрэг байгууллагуудын залуу судлаачдын бүтээл ирсэн ба шүүгчээр МЗЭХ-ы ерөнхийлөгч Ч.Сономдагва, ШУТИС-ийн Био-Эмзүй ухааны доктор Г.Төрмөнх, ШУА-ийн Биологийн салбарын бага чуулганы эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Н.Нарантуяа, Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Б.Мөнхцог, Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Ж.Энхтуяа нар ажиллав.

Хурлын дүнг танилцуулъя.

Тэргүүн байр Грант - Ч.Батцэцэг (ШУА-ийн Биологийн хүрээлэн)

“Монгол тэмээ (Camelus bactrianus)-ний популяцийн молекул генетикийн судалгаа”сэдвээр,

Дэд байр буюу Грант - Б.Энхтайван (Мал эмнэлгийн хүрээлэн)

“Anaplasma phagogytophilum-ийг адуу болон хачгаас илрүүлсэн нь” сэдвээр,

Тусгай байр буюу ХААИС-ийн нэрэмжит шагнал - н.Эрдэнэтогтох (ХААИС)

“Possibility of elimination of pathogen from the Babesia infected animals by means of embryo transfer” сэдвээр,

Тусгай байр буюу Осорын Шагдарсүрэн сангийн нэрэмжит шагнал С.Лхагважаргал (Сант дунд сургууль) “Монгол орны зээрд шонхрын судалгаанд” сэдвээр,

Тусгай байр буюу Осорын Шагдарсүрэн сангийн нэрэмжит шагнал Ц.Уянга (УХЭШХ) “Дрожжийн автолизатыг ашиглан биобэлдмэл гарган авсан судалгааны дүн” сэдвээр шагнал хүртэцгээлээ.

Энэхүү хурлыг Шинэ дэлхий, ШУУД.mn ТВ-ээс ирж сурвалжилж, мэдээлэл түгээлээ. Түүнчлэн тус хурлыг ХААИС, Осорын Шагдарсүрэн сан, Саусгоби сэндс ХХК, МонВетМед ХХК дэмжиж, санхүүжүүлж оролцов.

Хуралд оролцсон нийт эрдэмтэн, судлаачид, зочид төлөөлөгчид, дэмжлэг үзүүлсэн байгууллага хамт олонд Биологи-Хөдөө аж ахуйн салбарын залуу эрдэмтдийн холбооны өмнөөс талархал илэрхийл, эрдэм шинжилгээний их үйлсэд өндөр амжилт хүсье.

Номын хур арвижих болтугай.

3051 Last modified on Пүрэв, 13 11-р сар 2014
Login to post comments