Мэдээ мэдээлэл

10-р сар 23 Written by  Ч.Ундармаа

Нийгмийн Шинжлэх Ухааны Залуу Эрдэмтдийн Холбооны (НШУЗЭХ) “Хүрэлтогоот-2013” эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өндөрлөлөө.

Rate this item
(0 votes)

БШУЯ, ШУА, ШУТС, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Нийгмийн Шинжлэх Ухааны Залуу Эрдэмтдийн Холбооноос хамтран жил бүр зохион явуулдаг “Хүрэл Тогоот-2013” эрдэм шинжилгээний бага хурал 2013 оны 10-р сарын 18-19-нд Хүрэл Тогоотод амжилттай болж өндөрлөлөө.

Хурлыг нээж НШУЗЭХ-ны тэргүүн Б.Пүрэвсүрэн үг хэлэв. Хурлын ажиллагаанд амжилт хүсч ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Т.Дорж, БШУЯ-ны мэргэжилтэн Д.Одгэрэл, МЗЭХ-ийн ерөнхийлөгч Ч.Сономдагва нар үг хэлэв.

Хуралд Нийгмийн ухааны салбарт багтах Хэл зохиол, Археологи, Соёл урлаг судлалын хүрээлэн, МУИС-ийн ОУХС, СЭЗДС, СУИС, Шашны дээд сургууль, Улаанбаатар дээд сургууль болон хөдөө орон нутгаас Дорнод дээд сургуулиас илтгэгч оролцож, 11 шилдэг илтгэлийг хэлэлцүүлэв.

  1. Шилдэг илтгэлээр
  2. ШУА –ийн Археологийн ЭША Л.Ишцэрэн “Хүннүгийн үеийн төмөр боловсруулалтын зарим асуудал”
  3. СЭЗДС-ийн Бизнесийн удирдлагын тэнхмийн багш С.Мөнхбаяр, Т.Алтангэрэл, Б.Идэрцогт нар “Хууль бус зар сурталчилгааны түгээлтийг хэмжих нь” сэдвээр тус тус грант хүртэх болзолыг хангав

Тусгай байрыг ШУА-ийн ХЗХ-ийн ЭША С.Энхбадрах “Түрэг, монгол хэлний харьцуулсан судалгааны асуудалд” сэдвээр эзлэв.

Эрдэм шинжилгээний хурлын төгсгөлд өнгөрсөн жилийн БШУ-ны сайдын грант авсан 2 шилдэг залуу судлаач ирж өөрсдийн судалгааны ажлаа танилцуулсан нь залуу судлаачдад ихээхэн урам зориг, хүсэл тэмүүллийг өгсөн үр дүнтэй хурал болон өндөрлөлөө.

НШУЗЭХ-ны гүйцэтгэх захирал

Доктор (Ph.D) Г.Гэрэлмаа

1919 Last modified on Пүрэв, 13 11-р сар 2014
Login to post comments