Мэдээ мэдээлэл

10-р сар 23 Written by  Ч.Ундармаа

“ХҮРЭЛТОГООТ 2013” Анагаах ухааны салбарын залуу эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өндөрлөлөө.

Rate this item
(0 votes)

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Шинжлэх Ухааны Академи, Шинжлэх Ухаан Технологийн Сан, Анагаахын Залуу Судлаачдын Монголын Холбоо хамтран жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Хүрэл Тогоот-2013” эрдэм шинжилгээний хурлын анагаах ухааны салбарын хурал 2013 оны 10-р сарын 19-ний өдөр Одон Орон Геофизикийн Судалгааны Төвийн Хүрэлтогоотын “Оргил” төвд амжилттай болж өнгөрлөө.

Энэ удаагийн хурлыг анагаах ухааны чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж буй залуу эрдэмтэн, судлаач, эмч, оюутнуудын сурч боловсрох, эрдэм судлалын ажил хийхийг дэмжих зорилго тавин зохион байгуулав.

“Хүрэлтогооот 2013” Анагаах ухааны салбарын эрдэм шинжилгээний хуралд БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн газрын мэргэжилтэн Д.Одгэрэл, МЗЭХ-ны ерөнхийлөгч Ч. Сономдагва, ЭМШУИС-ийн эдийн засаг эрхэлсэн дэд захирал Л. Содномцогт нар болон эрүүл мэндийн 10 байгууллагаас төлөөлж давхардсан тоогоор 80 гаруй хүн оролцов.

“Хүрэлтогооот 2013” Анагаах ухааны салбарын эрдэм шинжилгээний хуралд оролцохооор ирүүлсэн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 31 байгууллагын 190 гаруй судлаачын 46 эрдэм шинжилгээний өгүүллээс БШУ-ны сайдын тушаалаар баталсан шүүгчдийн комисс хэлэлцэн, нэгдсэн хуралдаанд 16 илтгэлийг аман хэлбэрээр хэлэлцүүлж шилдгүүдийг тодруулав.

“Хүрэлтогооот 2013” Анагаах ухааны салбарын эрдэм шинжилгээний хурлаас:

  1. Ц. Сумъяа нарын “Титэм судасны цочмог хам шинжээс урьдчилан сэргийлэх оношлогооны шинэ биомаркерыг судалсан нь” (ПБ88091973)
  2. Б. Жаргал нарын “Биежүүлэх эмгэгийн эмнэлзүйн шинжүүд сэтгэлзүйн гэмтэлтэй холбоотой болох нь” (ЧР79010961)

нар онооны жагсаалтын дагуу тэргүүн байрыг эзэлсэн тул БШУ-ны сайдын нэрэмжит залуу судлаачын 4 САЯ төгрөгийн ГРАНТ-д нэр дэвшүүлэв.
Онооны жагсаалтын дагуу 3-р байр эзэлсэн судлаач Н. Жавзандолгорт Анагаахын Залуу Судлаачдын Монголын Холбооны нэрэмжит шагнал гардууллаа. Хурлын зохион байгуулалт болон гүйцэтгэлтэй холбоотой ямар нэгэн доголдол, зөрчил, оролцогсодын зүгээс санал, гомдол гарсангүй.

Тайлан бичсэн:

АЗСМХ-ны тэргүүн,

 АУ-ны доктор Т. Баясгалан

2273 Last modified on Лхагва, 12 11-р сар 2014
Login to post comments