Мэдээ мэдээлэл

10-р сар 24 Written by  Ч.Ундармаа

Технологи, Инновацийн салбарын залуу эрдэмтэн судлаачдын ХҮРЭЛ ТОГООТ-2013 эрдэм шинжилгээний бага хурал боллоо.

Rate this item
(0 votes)

БШУ-ны яам, ШУА, ШУТИС, ШУТС, МЗЭХ, ТИЗСН-ээс залуу эрдэмтэн судлаачдын дунд жил бүр уламжлал болгон “Хүрэл тогоот” нэртэй эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулан явуулдаг. “Хүрэл тогоот-2013” эрдэм шинжилгээнй бага хурал 2013 оны 10-р сарын 12-ны өдөр ШУТИС-ийн төв номын сангийн хурлын танхимд зохион байгуулагдлаа.

Хурлын үйл ажиллагаанд МУ-ын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, ШУТИС-ийн Ректор Б.Очирбат, нийтлэлч Б.Баабар, салбартаа тэргүүлэх ахмад эрдэмтэд, 110 гаруй залуу судлаачид оролцлоо.

Энэ жилийн залуу эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал нь инноваци, хэрэглээний шинжлэх ухааны болон технологи, суурь судалгааны гэсэн хоёр чиглэлд хуваагдан зохион байгуулагдсанаараа онцлог боллоо. Тус хуралд их, дээд сургууль, хүрээлэн төвүүдээс гадна гадаадад сурч байгаа судлаачид, үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагууд идэвхтэй оролцож нийт 100 гаруй судлаачдаас 50 гаруй бүтээл ирүүлсэн нь тус хурлын чанар үр өгөөжийг улам дээшлүүлж байна.

Инноваци, хэрэглээний шинжлэх ухааны салбар хуралдаанд тавигдсан илтгэлүүдээс ТЭРГҮҮН байранд ШУТИС, Хүнсний Инженер, Биотехнологийн Сургуулийн багш Э.Энхцэцэг “Жимсгэний ургамлын навчны антиоксидант идэвх, фенолт нэгдэл”, ХОЁРДУГААР байранд ШУТИС, Математикийн сургуулийн багш Ц.Мөнх-Эрдэнийн “Early detection of hydrargyrum polluted soil using projected image reconstruction of eit”, ТУСГАЙ байранд ШУТИС, МХТС –ийн багш М.Бурмаагийн “Монгол Улсад Ухаалаг Засаглалыг хөгжүүлэх арга зам” сэдэвт илгэлүүд; технологи, суурь судалгааны салбар хуралдаанд тавигдсан илтгэлүүдээс ТЭРГҮҮН байранд МТШХХГ-ын мэргэжилтэн С.Онончимэгийн “Design of a new gap-coupled fed, dual-polarized microstrip patch antenna”, ХОЁРДУГААР байранд ШУТИС, БИАС-ын багш Ж.Азжаргалын “Биодизель хөдөлгүүрийн техникийн үзүүлэлт болон утааны найрлагын судалгаа”, ТУСГАЙ байранд ШУТИС, МТС-ийн багш Ч.Алдармаагийн “Устөрөгчийн атомыг лазерын пульсээр иончлох магадлалыг хүчтэй орны ойролцооллоор бодох” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа.
 

Шалгарсан бүтээлүүдээс МЗЭХ, ТИЗСН-ээс МУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, БШУ-ны яамны залуу судлаачын грантад нэр дэвшүүлнэ.

Эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон нийт залуу судлаачиддаа шинжлэн судлах, бүтээн байгуулах их үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Технологи Инновацийн Залуу Судлаачдын Нийгэмлэг

1937 Last modified on Лхагва, 12 11-р сар 2014
Login to post comments