Мэдээ мэдээлэл

9-р сар 16 Written by 

“Хүрэлтогоот 2014” эрдэм шинжилгээний бага хурал

Rate this item
(1 Vote)

Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Монголын залуу Эрдэмтдийн Холбоо, Шинжлэх Ухаан Технологийн Сан, Шинжлэх Ухааны Академи, Монголын Үндэсний томоохон их сургуулиудтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын залуу эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал "Хүрэлтогоот 2014" дараах чиглэл, хуваарийн дагуу явагдана.

  • Нийгэм-Хүмүүнлэг -2014 оны 10 сарын 17
  • Геологи, газар зүй - 2014 оны 10 сарын 18
  • Техник технологи- 2014 оны 10 сарын 24
  • Байгалийн ухаан-2014 оны 10 сарын 25
  • Биологи, Хөдөө аж ахуй-2014 оны 10 сарын 31
  • Анагаах ухаан-2014 оны 11 сарын 1 - нд тус тус болно.

 Бага хуралд оролцож бүтээлээ нийтлүүлэх, илтгэл хэлэлцүүлэх залуу эрдэмтэн, судлаачид, судалгаа, бүтээлээ ирүүлнэ үү.

Тус бага хурал нь салбар бүрээс эхний 2 байрыг шалгаруулж, нийт 12 залуу судлаачдад Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит 4 сая төгрөгийн тэтэглэгийг олгоно.

Зохион байгуулагч:

  • Боловсрол Шинжлэх Ухааны Яам
  • Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо
  • Шинжлэх Ухаан Технологийн Сан
  • Шинжлэх Ухааны Академи

Хуралтай холбоотой асуудлаар доорх хаягаар хандана уу.

 

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо

МУБИС-ийн Багшийн Сургуулийн байр.

Өргөтгөлийн 3-н давхарт 310 тоот.

Вэб хаяг: www.mysa.mn

Утас : 94995420

E-mail: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

1973 Last modified on Пүрэв, 13 11-р сар 2014
Login to post comments