Мэдээ мэдээлэл

5-р сар 18 Written by  Ч.Сономдагва

Салбар холбоодод

Rate this item
(0 votes)

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо ОХУ-ын Буриадын Залуу Эрдэмтдийн Холбоотой байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу энэ зун хамтарсан аялалыг зохион байгуулах гэж байна. Энэхүү аялалд 2 талаас нийт 20-н залуу судлаачийг хамруулахаар төлөвлөөд байна. Нийт 11 хоног аялах ба Монголын талд 6, ОХУ-ын талд 7 хоног аялана.

Аялалын маршрут: (Хугацаа: 7 сарын 13-24-н)

УБ-Хустай-Хархорин-Тэрхийн Цагаан нуур - Хөвсгөл нуур - Ханх – Тунка (Кырен ТХГН) – Эрхүү – Аршан – Танхой (Байгаль нуур) – Улаан Үүд-Хиагт – УБ.

Аялалын зорилго нь цаашид ОХУ-ын Буриадын залуу эрдэмтдийн холбоотой хамтран ажиллах чиглэл, үйл ажиллагааг төлөвлөх, салбар холбоод болон гишүүд хоорондын үйл ажиллагааг идэвхижүүлэх, өөрийн орны болон ОХУ-ын байгаль, түүхийн сонирхолтой газрууд, зан заншилтай танилцах, хамтарсан баримтат кино хийх зэрэг болно.

Иймд салбар холбоод бүрээс 1- төлөөлөгчийг оролцуулна уу.

Login to post comments