Мэдээ мэдээлэл

6-р сар 08 Written by  Ч.Сономдагва

Залуу судлаачдын аялалд урьж байна

Rate this item
(0 votes)

Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны гишүүд, дэмжигчдийн дунд зохион байгуулдаг аялалыг энэ жил 6-р сарын 18-19-нд зохион байгуулах гэж байна. Аялал нь УБ - Манзушир - Түшээ Гүн – Өвөр Зайсан- УБ гэсэн маршруттай. Эхний өдөр УБ-аас Манзуширын хийд хүртэл автобусаар яваад цааш Түшээ Гүн – Өвөр Зайсан хүртэл 12 км газар явган аялал хийнэ. Аялалын 2 дахь өдөр автобусаар УБ руу буцна. Өвөр Зайсан дахь МУИС-ийн хээрийн сууринд хоноглох ба сагсан бөмбөг, хөл бөмбөгийн тэмцээн явагдана.

Аялалд салбар бүрээс 10-н залуу судлаач явах боломжтой ба салбар холбооддоо бүртгүүлж оролцоно.

Аялагчдын бэлтгэл:

  • Аяны хөнжил
  • Аялалын майхан
  • Эхний өдрийн үдийн хоол
  • Салбар холбоод бүр ижил хувцас, багийн зохион байгуулалттай байх шаардлагатай.

Мэдээлэл авах хаяг:

Г.Баатарцоож – 99060234, Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Tagged under :
1735
Login to post comments