Мэдээ мэдээлэл

8-р сар 24 Written by  Ч.Сономдагва

“ACADEMY CUP”-2011

Rate this item
(0 votes)

ХӨЛ БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

Монголын Шинжлэх Ухааны Академийн 50 жилийн ойн хүрээнд ШУТС, МЗЭХ, Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбоо (БУСЗЭХ)-ноос нийт эрдэмтэн судлаачдын дунд хөл бөмбөгийн аварга шалгаруулах “ACADEMY CUP”-2011 тэмцээнийг зохион байгуулж байгаа тул бүх салбарын эрдэмтэн судлаачид та бүхнийг тэмцээнд өргөнөөр оролцохыг урьж байна.

Зорилго

Тэмцээнд оролцогч нийт эрдэмтдийн эрүүл мэндэд тус дэм болох, танилцаж нөхөрлөх эрдэмтдийн хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж спортын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд оршино.

Шагналын сан

1 байр- “Шилжин явах цом” буюу “ACADEMY CUP”, өргөмжлөл, мөнгөн шагнал, алтан медаль

2 байр- өргөмжлөл, мөнгөн шагнал, мөнгөн медаль

3 байр- өргөмжлөл, мөнгөн шагнал, хүрэл медаль

Шилдэг хөгжөөн дэмжигч- өргөмжлөл

  • Техникийн зөвөлгөөн 2011.09.02-ны өдрийн 17 цагаас ШУА-ын ФТХ-ийн байрны хурлын зааланд болох тул багуудыг зохион байгуулагч болон багийн ахлагч нар ирэх.
  • Тэмцээн 2011.09.10-ны өдрийн 09 цагаас 53-р сургуулийн хөл бөмбөгийн талбайд эхэлнэ.

Холбоо барих: 99000096, 88031181

Tagged under :
1558 Last modified on Даваа, 10 11-р сар 2014
Login to post comments