Мэдээ мэдээлэл

9-р сар 23 Written by  Ч.Сономдагва

“Шинжлэх ухаан-Бизнес-Залуу үе” IV чуулга уулзалт, үзэсгэлэн

Rate this item
(0 votes)

Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Монголын залуу эрдэмтдийн чуулга уулзалтыг “Шинжлэх ухаан-Бизнес-Залуу үе” сэдвийн доор 2011 оны 11 сарын 02-ны өдөр БСШУЯ, ШУА, МҮХАҮТ, Монголын Залуу Эрдэмтдийн Холбооноос хамтран зохион байгуулахаар ажиллаж байна.

Энэхүү чуулга уулзалтыг 3 жил тутам зохион байгуулдаг бөгөөд эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлийн байгууллагын 300 залуу эрдэмтэн судлаач, бизнес эрхлэгчид, зочид төлөөлөгчид оролцох юм.

Уг чуулганаар улс орны хөгжил дэвшилд залуу эрдэмтэн судлаачдын гүйцэтгэх үүргийг дээшлүүлж, дэвшилтэт технологи, инновацийн ололтыг бизнесийн салбарт нэвтрүүлэх талаар хэлэлцэн, Монгол Улсын хөгжилд залуу эрдэмтэн, судлаач, бизнес эрхлэгчдийн үүрэг оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэх болно.

Арга хэмжээний хүрээнд МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг “Шинэ бүтээл-Ашигтай загвар” үзэсгэлэнг бизнес эрхлэгчид, залуу судлаачдын бүтээлийг сурталчилан танилцуулах, шинжлэх ухаан-бизнесийн салбарын хамтыг ажиллагааг өргөжүүлэх зорилготойгоор 2011 оны 10 сарын 31-нээс 2011 оны 11 сарын 02-ны өдөр зохион байгуулна.

Үзэсгэлэн МҮХАҮТ-ийн үзэсгэлэнгийн танхимд болох ба бизнес эрхлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилах, залуу судлаачид эрдэм шинжилгээний ажлийн үр дүн, бүтээлээ танилцуулах бөгөөд шинжлэх ухаан-бизнесийн хамтын ажиллагаа өргөжих болно.

Login to post comments