Мэдээ мэдээлэл

10-р сар 19 Written by  Ц.Болортамир

БСШУ-ны Сайдын грант авах эзэд тодорлоо

Rate this item
(0 votes)


БСШУЯ, ШУА, ШУТС, Хүннү коалын дэмжлэгтэйгээр Монголын Залуу Эрдэмтдийн Холбооноос зохион байгуулсан “Хүрэлтогоот 2011” эрдэм шинжилгээний бага хурал Байгалийн ухаан, Нийгмийн ухаан, Биологи-ХАА, Техник технологи, Анагаах ухаан гэсэн салбаруудаар өнгөрсөн 10 дугаар сарын 7-16ны хооронд ШУА-ийн ООГСТ-ийн харъяа Одон орон судлах Оргил төвд амжилттай зохиогдож өндөрлөлөө. Зургаан салбараар явагдсан тус хуралд нийт 74-н байгууллагын 300 гаруй судлаачдын 184-н бүтээл ирсэн ба үүнээс 94-н аман илтгэл, 19-н ханын илтгэл хэлэлцүүлэгдлээ.

Тус эрдэм шинжилгээний бага хурлын салбар бүрээс шалгаран эхний байрт орсон доорхи 10 судлаачид БСШУ-ны сайдын нэрэмжит 2 сая төгрөгийн грантыг тус бүр авахаар боллоо. Үүнд:

БАЙГАЛИЙН УХААН, ГЕОЛОГИ ГАЗАРЗҮЙН САЛБАРААС:

ШУА-ийн ХХТХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Мөнхгэрэл “Agaricus silvaticus Schaeff ex. Secr мөөгний интерферон төст идэвхийн болон химийн судалгааны дүнгээс”, ШУА-ийн Геологи эрдэс баялагийн хүрээлэнгийн Геодинамикийн секторын эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан Д. Отгонбаатар “Замын-Үүдийн террейний тогтоц, гарал үүсэл ба хөгжлийн түүх” сэдэвт илтгэлүүд,

НИЙГМИЙН УХААНЫ САЛБАРААС:

ШУТИС-ийн КтМС-ийн багш Д.Ганбаатар “Маркетингийн стратегийн харьцуулсан судалгаа”, ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Нацагдорж, “XVII зууны Орос-Монголын харилцааны гол асуудал” сэдэвт илтгэлүүд,

БИОЛОГИ-ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРААС:

Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан Б.Даваасүрэн “2010 оны боомын гаралтад хийсэн шинжилгээ”, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ж. Болдбаатар “Эмийн багваахайгаас ялгасан пальмитиний хүчлийн элэгний хорт хавдрын эсэд үзүүлэх нөлөө” сэдэвт илтгэлүүд,

ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН САЛБАРААС:

МУИС-ийн ХХИС-ийн Хими, хими технологийн тэнхимийн инженер багш М.Баттулгын “Органик гэрэл цацруулагч диодны чадлыг сайжруулахын тулд түүний анод электрод болох ITO-ийн гадаргууд электрохимийн боловсруулалт хийх”, ШУТИС-ийн ХИБС-ийн Биотехнологийн профессорын багийн сургалтын мастер Б.Мөнхцацралын “Монгол орны исланд хөвдөл (cetraria islandica l.) хагийн зарим бактерийн эсрэг үйлчилгээг судалсан үр дүнгээс” сэдэвт илтгэлүүд,

АНАГААХ УХААНЫ САЛБАРААС:

Уламжлалт Анагаахын Шинжлэх Ухаан, Технологи, Үйлдвэрлэлийн Корпорацийн эрдэм шинжилгээний ажилтан Б. Ууганбаяр “Харханд этилийн спиртээр үүсгэсэн хордлогын үед “LONAL” бэлдмэлийн үзүүлэх нөлөөг судалсан дүн”, ЭМЯ-ны Анагаах ухааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д. Ганчимэг “LEMD3 генийн мутацийг илрүүлсэн дүн” сэдэвт илтгэлүүдээр тус тус хүртлээ.

Хуралд амжилттай оролцсон судлаач нартаа баяр хүргэж цаашдын эрдмийн ажилд нь амжилт хүсье!

1725 Last modified on Даваа, 10 11-р сар 2014
Login to post comments