Мэдээ мэдээлэл

11-р сар 08 Written by  Ч.Сономдагва

“ШИНЭ БҮТЭЭЛ, АШИГТАЙ ЗАГВАР 2011” үзэсгэлэн амжилттай зохион байгууллагдлаа

Rate this item
(0 votes)

Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 90, Шинжлэх ухааны Академи байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд БСШУЯам, МҮХАҮТанхим, ШУАкадеми, МЗЭХолбоо зэрэг байгууллагууд хамтран “Шинжлэх ухаан – Бизнес – Залуу үе” IV чуулга уулзалт болон “Шинэ бүтээл, ашигтай загвар 2011” үзэсгэлэнг тус тус зохион байгууллаа.

Монгол эрдэмтэн, инженер, зохион бүтээгчид, шинийг санаачлагчдийн бүтээсэн шинэ техник, дэвшилтэт технологи, бүтээл, оновчтой саналуудыг амьдралд нэвтрүүлэх зорилго бүхий “Шинэ бүтээл, ашигтай загвар 2011” үзэсгэлэнгээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт хөгжилтөнд тодорхой хувь нэмэр оруулахуйц дэлгэн харуулах зорилгоор “Шинэ бүтээл, ашигтай загвар – 2011” үзэсгэлэн 2011 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 2-ны өдрүүдэд МҮХАҮТанхимын үзэсгэлэнгийн танхимд болж өндөрлөлөө.

Үзэсгэлэнгийн нээлтэнд БСШУЯ-ны ШУТГазрын дарга Ө. Сүхбаатар, ШУА-ийн ерөнхийлөгч Б. Энхтүвшин, МҮХАҮТанхимын дарга С. Дэмбэрэл, МЗЭХ-ийн Ерөнхийлөгч Ч. Сономдагва нар үг хэлж үзэсгэлэнг нээв.

Үзэсгэлэнгийн үеэр бизнес эрхлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилах, залуу эрдэмтэн судлаачид эрдэм шинжилгээний ажлын үр дүн танилцуулахаас гадна БСШУЯ, МҮХАҮТ хооронд байгуулсан санамж бичгийн дагуу инновацийн төслийн уралдаан зарлаж нийт 42 төслийг танилцууллаа.

Монгол Улсад Шинжлэх ухаан – Бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, инновацийг нийтэд сурталчлах зорилгоор зохион байгуулсан “Шинэ бүтээл, Ашигтай загвар 2011” үзэсгэлэнд “ХУУРАЙШУУЛСАН ЧАЦАРГАНА БҮТЭЭГДЭХҮҮН, “ЭМ” ТЕХНОЛОГИОР амжилттай оролцсон ТЕХНОЛОГИЙН ИНКУБАТОР байгууллагыг ОНОВЧТОЙ ИННОВАЦИ НЭВТРҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГААР шалгаруулж Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Хүндэт өргөмжлөл, мөнгөн шагнал, “ХЭЭЛ ХАЯЛТААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЭСИЙН ӨСГӨВӨРТ ВАКЦИН” бүтээгдэхүүнээр амжилттай оролцсоныг өндрөөр үнэлж ХААИС-ийн МАЛ ЭМНЭЛЭГИЙН ХҮРЭЭЛЭНГ Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Хүндэт Өргөмжлөл, мөнгөн шагнал, ХҮНИЙ БИЕИЙН ДУЛААНААР ЦЭНЭГЛЭГЧ төхөөрөмжөөр амжилттай оролцсон Э. ГҮРРАГЧААГ Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Хүндэт Өргөмжлөл, мөнгөн шагнал, “УТААГҮЙ ТҮЛШ БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр амжилттай оролцсоныг өндрөөр үнэлж ШУА-ийн ФИЗИК ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГ Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Хүндэт Өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнав.

Мөн “SOBU” нэрийн ДАРХЛАА САЙЖРУУЛАХ УНДАА БҮТЭЭГДЭХҮҮН-ээр амжилттай оролцсон ЭМ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНГ /МОНОС ГРУПП/, БАЗАЛЬТ ЧУЛУУН ХӨВӨН БҮТЭЭГДЭХҮҮН-ээр амжилттай оролцсон МОНГОЛ БАЗАЛЬТ ХХК-ийг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Хүндэт Өргөмжлөлөөр тус тус шагнав.

ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Т. Нарангарав “Молибдений дисульфид - Хатуу тослох материал” бүтээл нь МЗЭХ-ны өргөмжлөл, мөнгөн шагнал хүртэв.
Энэ үеэр БСШУЯ-ны ШУТГазрын мэргэжилтэн Д. Одгэрэл, ШУА-ийн Физик-технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан О. Жамьян нар ШУА-ийн “Хүндэт жуух” бичиг, мөнгөн шагналаар шагнагдав.
Хаалтын ажиллагааны үеэр МҮХАҮТанхимын дарга С. Дэмбэрэл залуу судлаачдад зориулан ирэх жил 10 сая төгрөгийн сан бүхий залуу эрдэмтдийн тэтэглэгт уралдаан бий болгосноо зарлалаа.

Tagged under :
2282 Last modified on Ням, 09 11-р сар 2014
Login to post comments