Мэдээ мэдээлэл

5-р сар 21 Written by  Ц.Болортамир

“Судалгаанаас хөгжил рүү” Монголын Залуу Эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний хурал амжилттай боллоо

Rate this item
(0 votes)

МЗЭХ, МҮХАҮТанхимийн хооронд байгуулсан санамж бичгийн дагуу Монголын Залуу Эрдэмтдийн Холбооноос Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимийн нэрэмжит “Судалгаанаас Хөгжил рүү” сэдэвт Монголын Залуу Эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний хурлыг 5 дугаар сарын 17-18 ны хооронд МҮХАҮТ-ын хурлын танхимд амжилттай болж өндөрлөлөө.

Уг хурал нь төр-бизнес-залуу судлаачдын уялдаа холбоог бэхжүүлэхэд чиглэсэн бөгөөд залуу эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын дэвшилтэт технологи, инновацийн ололтыг бизнесийн салбарт нэвтрүүлэх, монгол улсын хөгжилд залуу эрдэмтэн судлаачдын оролцоо хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор МҮХАҮТ, БСШУЯ, ШУА-ийн Залуу эрдэмтдийг дэмжих сан, ШУА-ийн Технологийн Инкубаторын төвтэй хамтран зохион байгууллаа.

Хурлын нээлтийн үйл ажиллагаанд МҮХАҮТ-ийн дарга С.Дэмбэрэл, БСШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Далайжаргал, МЗЭХ-ны ерөнхийлөгч доктор Ч. Сономдагва, ШУА-ийн Залуу эрдэмтдийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал, ШУА-ийн ерөнхий эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Т.Галбаатар нар нээж үг хэлэв.

Тус эрдэм шинжилгээний хуралд Техник- технологи, Геологи- Газарзүй, Биологи- Хөдөө аж ахуй, Байгалийн ухаан, Анагаах ухаан, Нийгмийн ухааны салбар гэсэн нийт 6 салбараас шалгарсан 33 залуу эрдэмтэн судлаачид судалгааны ажлаа танилцуулж, хэлэлцүүлж, дүгнүүллээ.

Салбар бүрээс шалгарсан нийт 6 залуу эрдэмтэн судлаачдад МҮХАҮТ-н нэрэмжит 1,5 сая төгрөгийн грантийг олгосон бөгөөд тусгай байрт шалгарсан 1 судлаачид 1 сая төгрөгийн грантийг гардуулж өглөө.
МҮХАҮТанхимаас Залуу судлаачдыг дэмжиж нэрэмжит грантыг бий болгосонд Залуу эрдэмтэн судлаачдын өмнөөс талархал илэрхийлье.

2106 Last modified on Ням, 09 11-р сар 2014
Login to post comments