Мэдээ мэдээлэл

6-р сар 01 Written by  Ц.Болортамир

"Явган аялал 2014"-д урьж байна

Rate this item
(0 votes)

Монголын залуу эрдэмтдийн холбоо нийт гишүүд, дэмжигчид Та бүхнийг "Явган аялал 2014"-д урьж байна.

Хамтран зохион байгуулагч:

  • МЗЭХ-ны салбар холбоод
  • Монголын залуучуудын холбооны Залуучуудын аялал жуулчлалын корпорац, Шинжлэх ухаан, технологийн хороо
  • Ньюком ХХК-ий Салхин паркын захиргаа

МЗЭХ нийт гишүүд дэмжигчиддэ зоруилан явган аялалыг уламжлал болгон жил бүр тодорхой уриа, чиглэлтэй зохион байгуулдаг. Энэ жил "Залуу эрдэмтэд бүтээн байгуулалтыг дэмжиж байна" уриатай зохион байгуулж буй "Явган аялал 2014"-д нийт гишүүд дэмжигчид та бүхнийг урьж байна.

Аялалын хөтөлбөр: 2014 оны 6-р сарын 07-ны Бямба гариг

08:00 цагт МЗЭХ-ноос /МУБИС-ийн Багшийн сургууль/ 2 автобус Сэргэлэн сум дахь Салхин парк руу хөдөлнө.
10:30 - 11:00 Салхин паркын мэдээллийн төвд зочилно.
11:00 - 12:00 Салхин паркын орчимд явган аялал хийнэ.
12:00 - 14:00 Хээрийн цай, үдийн хоол /аялагч үдийн хоолоо авчирна/.
14:00 - 16:00 Салбар холбооны дунд хөгжөөнт тэмцээн зохионо.
16:00 - 17:00 Автобус руу буцаж ирнэ.
17:00 - 19:00 Улаанбаатар хотод буцаж ирнэ.

Жич: Салбар холбоо бүр 15 хүн, нийт 100 хүн аялуулна. Салбар холбоод нэрээ бичсэн 1х2м хэмжээтэй туг, далбаа авч явна. Аялагчид өдрийн хоолоо авчирна. Унаа болон бусад зардалд 1 хүний 10,000 төгрөг.

Холбоо барих утас: Эрдэнэбаяр 88204418, Билэг-Өрнөх 99063897

2008 Last modified on Ням, 02 11-р сар 2014
Login to post comments