Мэдээ мэдээлэл

9-р сар 25 Written by  Ч.Сономдагва

Гадаадад төгсөгчдийн холбоодын хооронд зохиогдох хөлбөмбөгийн тэмцээн

Rate this item
(0 votes)

Гадаадад төгсөгчдийн холбоодын хооронд зохиогдох хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулах удирдамж

Өнгөрсөн онд Германд төгсөгчдийн холбоо болох Монгол-Германы Гүүр ТББ-с гадаадад төгсөгчдийн холбоодын хооронд зохион байгуулсан хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд ОХУ-д төгсөгчдийн холбоо түрүүлэн шилжин явах цомын хамт 2012 оны хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг авсан билээ.

ОХУ-д төгсөгчдийн холбоо энэ жилийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг "Гадаадад оюутан сургаж эхэлсний 90 жилийн ойн хүрээнд" зориулан Монголын Залуу Эрдэмтдийн Холбоотой (МЗЭХ) хамтран зохион байгуулж байна.

Тэмцээний гол зорилго нь: Гадаадад төгсөгчдийн холбоод хоорондын үйл ажиллагаа, харилцаа холбоог идэвхижүүлэх, эдгээр холбоодын залуус дэмжигчид хоорондоо танилцах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хөлбөмбөгийн спортыг залуу хойч үедээ сурталчлан таниулах, спортын авяъастнуудыг сонгон шалгаруулах, ажил амьдралын туршлагаа солилцож, нэгтгэх гол зарчмын үндсэн дээр зохион байгуулдаг билээ.

Тэмцээн: 9 дүгээр сарын 30-ны өдөр 9 цагаас 41-р сургууль явагдана .

Тэмцээнд оролцох багийн тамирчдийн тоо 11-13 хүний бүрэлдхүүнтэй байна. Тэмцээнд оролцох хүсэлтэй багууд 9 сарын 27-нд мэдүүлгээ ирүүлсэн байна.

Мэдүүлэгт:

Багийн нэр, тамирчдийн овог нэр, төрсөн он сар өдөр, хувийн дугаар, спортын цол зэрэг, амжилт, багийн ахлагчийн нэр зэрэг байна.

Тэмцээний техникийн зөвлөлийн хурал: 9 сарын 27-нд 18.30-д Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны байранд болох тул багийн ахлагч нар ирсэн байх шаардлагатай. Тэмцээнд оролцох багуудын тооноос хамаарч техникийн зөвлөгөөн дээр тоглолтын журмыг танилцуулна.

Тэмцээнд оролцох баг тамирчид тоглолтын хувцсаар жигдэрсэн байна.

Жич: Тоглолтын хувцасны ар болон урд талд хувийн дугаар хадсан байна.

Хураамж: Баг бүрээс 100,000 төгрөгийн бооцоотой оролцоно.

Тэмцээний шагнал урамшуулал: Тэмцээн 1, 2, 3-р байртай байх ба 1-Р байрт орсон багт шилжин явах цом, ирэх жилийн хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулах эрх болон мөнгөн шагналыг олгоно. 2, 3-р байрт орсон багууд мөн түүнчлэн шилдэг 1 тоглогч ба шилдэг 1 хамгаалагчийг шалгаруулж мөнгөн шагнал гардуулна.

Тэмцээн болох газрын хаяг: 41-р сургуулийн хөлбөмбөгийн талбай. ХУД, 5-р хороо, (Яармагийн 3-р буудлын замын хойно)

Тэмцээний үеэр байгууллагаа сурталчлах, ивээн тэтгэх компани болон худалдаа гаргах хувь хүмүүс, байгууллагууд холбоо барина уу. Бид таны баннераар болон аман сурталчилгааг тэмцээний үеэр явуулах болно.

Тэмцээний талаархи мэдээллийг цаг тухай бүр нь http://www.mysa.mn/ http://www.facebook.com/www.mysa.mn хаягуудаар мэдээллэж байх болно.

Та бүхэнд амжилт хүсье.

Тэмцээнийг зохион байгуулах комисс.

ОХУ-д төгсөгчдийн холбоо

МЗЭХолбоо

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, МУБИС-н

Багшийн Сургууль, III давхарт

Утас/Факс: 99259692

E-mail: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

http://www.mysa.mn

2602 Last modified on Мягмар, 25 11-р сар 2014
Login to post comments