Мэдээ мэдээлэл

10-р сар 09 Written by  Ч.Ундармаа

Гадаадад төгсөгчдийн холбоодын хоорондын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний мэдээ

Rate this item
(0 votes)

“Монгол улсаас гадаадад оюутан сургаж эхэлсний 90 жилийн ой”-н хүрээнд ЗХУ/ОХУ-д төгсөгчдийн холбоо болон Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо (МЗЭХ) нарын хамтран зохион байгуулсан гадаадад төгсөгчдийн холбоодын “Интеграция через спорт” 2012 оны хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 9 сарын 29-нд Нийслэлийн 6-р сургуулийн хөлбөмбөгийн ногоон талбайд амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү тэмцээнийг гадаадад төгсөгчдийн холбоод хоорондын үйл ажиллагаа, харилцаа холбоог идэвхижүүлэх, эдгээр холбоодын залуус дэмжигчид хоорондоо танилцах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хөлбөмбөгийн спортыг залуу хойч үедээ сурталчлан таниулах, спортын авяъастнуудыг сонгон шалгаруулах, ажил амьдралын туршлагаа солилцож, нэгтгэх гол зарчмын үндсэн дээр зохион байгуулдаг билээ.

Нийт 8 баг оролцох мэдүүлгээ ирүүлснээс 6 багийн 70 гаруй тамирчид оролцлоо. Тэмцээний нээлтийн ажиллагаанд МОНН-ын Гүйцэтгэх захирал Д. Цогзолмаа, ЗХУ/ОХУ-д төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Сайнжаргал нар оролцон тэмцээнд оролцогч баг тамирчдад амжилт хүсч тэмцээнийг нээв. Хөлбөмбөгийн тэмцээнд багууд “А” ба “В” групп болон тойргоор тоглож группээс шалгаран 1, 2-р байраар гарсан 4 баг нь Олимпын системээр тоглож Туркийн цагдаагийн академийн баг тэргүүн байр эзэлж энэ жилийн гадаадад төгсөгчдийн холбоодын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний цомын аваргаар тодорлоо. 2-р байранд REPATS баг удаалж, 3-р байранд Оросын М.В.Д баг, 4-р байранд Австралийн багууд тус тус шалгарлаа. Тэмцээний шилдэг хаалгачаар Туркын цагдаагийн академийн багийн хаалгач А. Өсөрбек, шилдэг тоглогчоор REPATS багийн Өлзийбаяр, шилдэг шүүгчээр О. Баттулга нар тус тус шалгарлаа. Тэмцээнийн хаалтын шагнал гардуулах үйл ажиллагаанд МЗЭХ-ны Ерөнхийлөгч Ч. Сономдагва оролцож тэмцээнд амжилттай оролцсон багуудад баяр хүргэлээ.

2152 Last modified on Мягмар, 25 11-р сар 2014
Login to post comments