Мэдээ мэдээлэл

10-р сар 18 Written by  Ч.Сономдагва
Published in Open Access

Нээлттэй мэдээллийг сурталчилах өдөрлөг

Rate this item
(0 votes)

"Нээлттэй мэдээллийг" сурталчилах өдөрлөг 2012 оны 10-р сарын 23-ны өдрийн 14 цагт Монгол-Японы хүний нөөцийн хөгжийн төвийн "Их Танхимд" Шинжлэх ухааны Академи, Монголын Номын Сангуудын Консорциум, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоотой хамтран Springer Science+Business Media компаний дэмжлэгтэйгээр зохион байгуулах тул та бүхнийг урьж байна.

Үнэ төлбөргүй.

ХӨТӨЛБӨР

14:00 - 14:10

  • ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Т. Галбаатар
  • Монголын Залуу Эрдэмтдийн холбооны ерөнхийлөгч Ч. Сономдагва нар үг хэлнэ.

Илтгэлүүд:

14:10 - 14:40 “Нээлттэй мэдээлэл ба хөгжүүлэх асуудал” Илтгэгч: Л. Гантулга – Монголын Номын Сангуудын Консорциумын Гүйцэтгэх захирал

14:40 - 15:00 “Олон улсын нээлттэй сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх боломж ” (SpringerOpen, BioMedCentral-ийн тус тусын танилцууллага) Илтгэгч: Л. Гантулга

15:00 - 15:10 Асуулт, Хариулт

15:10 - 16:00 “Эрдэм шинжилгээний мэдээлэл хайх аргачлал” (Springer-ийн http://link.springer.com мэдээллийн сангийн болон Zotero програм хангамжуудын танилцууллага) Илтгэгч: Л. Гантулга

16:00 - 16:30 Хэлэлцүүлэг

 

Хаалтын ажиллагаа.

Хамтын ажиллагаа

Tagged under :
1877 Last modified on Бямба, 08 11-р сар 2014
Login to post comments