Мэдээ мэдээлэл

11-р сар 02 Written by  Ч.Сономдагва

Олон улсын 18 дугаар хурал амжилттай болж өнгөрлөө

Rate this item
(0 votes)

“Regional Deposition Processes In The Atmosphere And Climate Change” сэдэвт олон улсын 18 дугаар хурал амжилттай болж өнгөрлөө.

2012 оны 10 дугаар сарын 29-31-нд “Regional deposition processes in the Atmosphere and climate change” сэдэвт олон улсын 18 дугаар хурлыг МУИС-н Газарзүй-Геологийн сургууль,Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Байгаль орчин, Ногоон Хөгжлийн яам, Монголын Залуу Эрдэмтэдийн Холбоо хамтран Монгол-Японы төвд амжилттай зохион байгууллаа.

 

Энэхүү хурал нь анх 1995 онд БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдаж улмаар Хятад, Орос, Асвтрали, Япон, Тайланд, Тайвань зэрэг орнуудад амжилттай болж ирсэн бөгөөд энэ удаа Монгол улсад анх удаа зохион байгуулагдлаа. Тус хурлын гол зорилго нь агаар мандлын физик-хими, цаг уур, уур амьсгал, экологи болон хүрээлэн буй орчны шинжлэх ухааны талаархи олон улсын эрдэмтэд судлаачдын судалгаа шинжилгээний арга туршлага солилцож цаашдын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зорилготой юм.

Энэ жилийн хуралд Австрали, АНУ, Монгол, ОХУ, БНСУ, Япон, БНХАУ, Тайландын нийт 30 гаран эрдэмтэн судлаачдын аман болон ханан илтгэлүүд хэлэлцлэгдлээ.

Tagged under :
1887 Last modified on Баасан, 07 11-р сар 2014
Login to post comments