Мэдээ мэдээлэл

5-р сар 10 Written by 

“Best Paper Awards” магистрант докторант оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурал Featured

Rate this item
(0 votes)

“Best Paper Awards” магистрант, докторант оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурал ICIED Mongolian Innovation week арга хэмжээний хүрээнд 2018 оны 05 сарын 09-ны өдөр амжилттай болж өнгөрлөө. Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн Н.Учрал, БСШУСЯамны ШУТГ-ын дарга, доктор Д.Одгэрэл, ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б.Авид, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Технологийн салбарын эрхлэгч, эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор Л.Оюунцэцэг болон албаны бусад хүмүүс хүрэлцэн ирлээ. BPA – 2017 хуралд 20 гаруй илтгэл ирсэнээс 10 илтгэл програмын шаардлага хангаж хэлэлцэгдсэн. Хурлын илтгэлийн сэдвүүд инновацийн асуудал, судалгаа шинжилгээний бүх хүрээг хамарсан байлаа. Хурлын шүүгчдээр салбар бүрийн хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэд ажилласан бөгөөд хурлын үндсэн зохион байгуулалтыг Монголын залуу эрдэмтдийн холбоо хариуцан ажиллаж, гүйцэтгэгчээр МЗЭХ-ны Газарзүй-Геологийн салбарын залуу эрдэмтдийн холбоо ажилласан. Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн физик газарзүйн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, докторант О.Мөнхдулам “Mapping pasture biomass in Mongolia using Partial Least Squares (PLS), Random Forest (RF) regression and Landsat 8 imagery” сэдвээр шилдэг докторант, АШУҮИС-ийн магистрант Б.Тэгшжаргал “KAP study for Hepatitis B and C virus infections among population od Dornod, Mongolia” сэдвээр шилдэг магистрантын шагналыг тус тус хүртлээ.

МЗЭХ, хурал зохион байгуулах комисс

293 Last modified on Пүрэв, 10 5-р сар 2018
Login to post comments