Мэдээ мэдээлэл

10-р сар 17 Written by 

ХҮРЭЛТОГООТ 2017, АНАГААХЫН САЛБАРЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО Featured

Rate this item
(0 votes)

ХҮРЭЛТОГООТ 2017, АНАГААХЫН САЛБАРЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яам, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Шинжлэх Ухаан Технологийн Сан, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Анагаахын Залуу Судлаачдын Монголын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хүрэлтогоот 2017 Эрдэм шинжилгээний бага хурлын Анагаахын салбар хуралдаан 2017 оны 10-р сарын 13-ны өдөр Одон орон судлалын Хүрэлтогоот төвд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 

         Энэ удаагийн хуралдаанд Монгол, Япон, БНСУ, Австрали, Тайвань зэрэг орны 43 байгууллагын 226 судлаачийн 55 бүтээл оролцсоноос анхан шатны шүүгчдийн комиссын шалгаруулалтаар 12 бүтээл аман илтгэлээр хэлэлцэгдсэн юм.  

Хурлын үйл ажиллагааг МЗЭХ-ны ерөнхийлөгч Д.Баттогтох, АШУҮИС-ийн эрдэм шинжилгээ, хөгжлийн бодлого хариуцсан дэд захирал Б.Мөнхбат, АЗСМХ-ны тэргүүн Т.Баясгалан нар нээж үг хэлэв.

         

anagaah1Шинээр инноваци болж буй бүтээл туурвисан эрдэмтдийг хуралдааны зочин илтгэгчээр урьж оролцуулдаг уламжлал тогтсон бөгөөд энэ удаагийн хуралдаанаар

АУ-ны доктор Б.Галиндэв “Лабораторийн амьтан судлалын үндсэн ойлголт, C57BL/6J хулганы хэрэглээ”,

АУ-ны доктор Б.Баатарсүрэн “Estrogen accelerates cell proliferation through estrogen receptor α during rat liver regeneration after partial hepatectomy” сэдвээр,

АУ-ны доктор Н.Баялагмаа “Cereblon-induced mitochondrial dysfunction ameliorates drug resistance of multiple myeloma” сэдэвт АУ-ны шинэхэн ололт бүхий бүтээлээ тус тус танилцуулав.

          Хүрэлтогоот 2017 Эрдэм шинжилгээний бага хурлын Анагаах ухааны салбар хуралдаанаар анагаах ухаан, нийгмийн эрүүл мэнд, эмнэлзүйн тулгамдсан асуудлууд, оношлогоо, эмчилгээний өнөөгийн болон хэтийн байдал, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой сонирхолтой илтгэлүүд хэлэлцэгдсэн бөгөөд хуралдааны шүүгчээр АУ-ны доктор, дэд профессор Д.Цэнд-Аюуш, АУ-ны доктор Б.Сэвжидмаа, АУ-ны доктор А.Энх-Амар, АУ-ны доктор Д.Ангармөрөн, НЭМ-ийн доктор Н.Хүдэрчулуун нар ажиллалаа. 

Хүрэлтогоот 2017 Эрдэм шинжилгээний бага хурлын Анагаахын салбар хуралдааны

Тэргүүн байранд: Г.Чимэдлхамсүрэн “Олон хүчин зүйлсийн шалтгаант эмгэгийн геномын харьцуулсан судалгаа: УАБӨ”

Дэд байранд: Б.Буянтүшиг  “Орон сууцны дотоод орчны агаарт нарийн ширхэгт тоосонцрын бохирдлыг судалсан дүнгээс”

Тусгай байранд: Г.Нархажид “Инсулинд дөжрөлийг цусны сийвэн дэх триглицерид, их нягтралтай липопротеины харьцаагаар тодорхойлсон нь” сэдэвт бүтээлүүд шалгарав.

Тэргүүн болон дэд байранд шалгарсан Г.Чимэдлхамсүрэн болон Б.Буянтүшиг нарт БСШУС-ын сайдын нэрэмжит 4 сая төгрөгийн грант олгохоор МЗЭХ, БСШУСЯ-д хүргүүлэв. Тусгай байранд шалгарсан Г.Нархажидад АЗСМХ-ны нэрэмжит шагналыг олгов.

anagaah3

Тэргүүн байр эзэлсэн Г.Чимэдлхамсүрэнд 11-р сарын 23-25-ны өдрүүдэд Япон улсын Саппоро хотод болох Монгол-Хоккайдогийн нийгэмлэг болон МЗЭХ-ноос хамтран зохион байгуулах “Хөгжлийн гарц ба шинжлэх ухааны хэрэглээ” эрдэм шинжилгээний бага хуралд оролцох эрхийг бичгийг МЗЭХ-ны ерөнхий зохицуулагч В.Баярмаа гардуулав.

Дашрамд дурдахад бидний хурлын үйл ажиллагааг дэмжиж ажилласан АШУҮИС-ийн эрдэмтэн багш судлаачид, Оюутны эрдэм шинжилгээний нийгэмлэгийн хамт олон болон шүүгчдийн бүрэлдэхүүнд талархал илэрхийлье. 

МЗЭХ

572
Login to post comments