Мэдээ мэдээлэл

10-р сар 12 Written by 

"Хүрэл тогоот-2017" эрдэм шинжилгээний бага хурал Featured

Rate this item
(0 votes)

BUSZH Hureltogoot 2017

“Хүрэлтогоот-2017” эрдэм шинжилгээний бага хурал Байгалийн Ухааны Салбарын хуралдаанаар 2017 оны 10 сарын 7-ны өдөр одон орныг ажиглан судлах Хүрэлтогоот оргилд амжилттай зохион байгуулагдлаа. Тус хурлыг Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан Спортын Яам; Шинжлэх Ухаан Технологийн Сан; Шинжлэх Ухааны Академи, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн хуралдааныг, Хоккайдо-Монголын Харилцааны Нийгэмлэг, Гарааны Технологийн Инкубатор ХХК, Монхимо ХХК, Хан Лаб ХХК, Шинэ Монгол Дээд Сургууль тус тус ивээн тэтгэж оролцлоо.

Энэ удаагийн Байгалийн ухааны салбарын Хүрэлтогоот-2017 ЭШБ хуралд 50 гаруй илтгэлээс шалгарсан 12 илтгэл хэлэлцэгдсэн бөгөөд ШУА-ийн ФТХ-ийн судлаач Л.Сарантуяа тэргүүн байр, ШУА-ийн ЕСБХ-гийн судлаач Р.Одонгоо дэд байрт шалгарч БСШУСЯ-ны сайдын нэрэмжит грантын эздээр тодорлоо. Мөн тэргүүн байрын эзэн Япон улсын Саппорро хотод 2017 оны 11-р сарын 23-25нд зохиогдох “Хөгжлийн Гарц, Шинжлэх Ухааны Хэрэглээ” ЭШБХ-д МЗЭХ, Хоккайдо-Монголын Харилцааны Нийгэмлэг-ийн дэмжлэгтэйгээр үнэ төлбөргүй оролцох эрхийн бичгээр шагнагдсан юм.

Харин ивээн тэтгэгч байгууллага, судлаачдын нэрэмжит тусгай байрын шагналаар Ш.Цэрэндүг (ООГХ), У.Баярзул (ХХТХ), Д.Мөнгөннаран (ХХТХ), Б.Болормаа (ХХТХ), “мэргэжил нэгтний нэрэмжит” анхдугаар шагналыг Ц.Тайвансайхан (ШМТДС) нар хүртлээ. Дашрамд дурдахад СЭЗИС багш математикч Доктор Профессор Ч.Наранчимэгийн санаачилсан “мэргэжил нэгтний нэрэмжит” энэхүү шагналыг жил бүр уламжлал болгон олгох бөгөөд уг санаачлагыг Монхимо ХХК-ий Эрдэм Шинжилгээ Туршилтын Төвийн Захирал, химич, доктор Д.Дэмбэрэлнямба мөн дэмжиж байгаагаа илэрхийлэн гурван тусгай байрын шагналыг тус тус олгосон юм. 

МОНГОЛЫН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ХОЛБОО

685
Login to post comments