МУИС нь орос, англи, герман, чех, польш, франц, испани, итали зэрэг олон хэл соёлын сургалт, судалгаа явуулж, Монгол Улсын гадаад хэлний бодлого тодорхойлоход чухал байр суурьтай оролцдог байгууллага юм.
Энэхүү хурал нь Европын улс орнуудын хэл, уран зохиол, түүх, соёл, боловсрол, нийгэм, эдийн засаг, улс төрийн чиглэлээр сургалт, судалгаа явуулдаг дотоод гадаадын байгууллагуудтай хамтран хэл шинжлэл, орчуулга, олон улс, орон судлал, гадаад хэлний боловсролын чиглэлээрх онолын судалгааны дэлхий нийтийн чиг хандлагыг баримжаалах, шинэ үзэл баримтлалыг нэвтрүүлэх, мэдээлэл солилцох, өөрсдийн судалгааны үр дүнг хэлэлцэх, хамтарсан судалгааны ажлыг эхлүүлэх, хөгжүүлэх үндсэн зорилогтой.
Хурлын үндсэн сэдэв хэл шинжлэл, гадаад хэлний орчуулга, олон улс орон судлал, хэлний боловсрол зэрэг салбарыг хамрах болно.
Иймд залуу судлаачид та бүхэн тус хуралд өргөнөөр оролцоно уу.
*Хурлын удирдамжийг хавсралтаар оруулав.