Мэдээ мэдээлэл

6-р сар 06 Written by 

Гемофили гэж юу вэ?

Rate this item
(0 votes)

18, 19-р зууны үед Английн, Германы, Оросын болон Испанийн эзэн хааны гэр бүлд өвдөг, тохой гэх мэт үеүдээр цус хурах шинж тэмдгээр өвчилсөн хүүхдүүд мэндэлсэн бөгөөд уг өвчнийг “Хаадын өвчин” хэмээн нэрийдэх болжээ.

Энэхүү эмгэг нь Х хромосомын рециссив генээр дамжин удамшдаг удамшлын өвчин бөгөөд Хатан хаан Викториа тээгч байснаас түүний охидууд мөн адил далд тээвэрлэгч болж төрөн, улмаар бусад эзэнт гүрнүүдийн хунтайж, хаадуудтай гэрлэснээр доорх улсуудад “Хаадын өвчин” гарах болсныг бид дараах удмын зургаас харж болно. Уг өвчний удамших байдлыг 1820 онд Шенлейн гэгч эрдэмтэн анх ажиглан Гемофили хэмээн нэрийдсэн бөгөөд 1877 онд Грандидье гемофили бүхий 200 гэр бүлд ажиглалт хийн зөвхөн хөвгүүд өвддөг юм байна хэмээн тодорхойлж бичиж байжээ.

Анх шинжлэх ухаанд тодорхойлогдон бичигдэхдээ (1784 онд Фордайс эмч) зөвхөн ихэс дээдэс өвчилдөг мэтээр андуурагддаг байсан эл эмгэг нь эдүгээ дэлхий дахинд нэлээдгүй тохиолддог өвчин болсон бөгөөд цус бүлэгнэлтэнд оролцдог VIII факторын төрөлхийн дутагдал юм.

Дээрх өвчний эмчилгээний асуудал 20-р зуунд хурдацтай хөгжсөнөөр эдүгээ Рекомбинант болон Ген эмчилгээнүүд хийгдэж байна. Бүр анх ийм өвчтнүүдэд бүхэл цус, дараа нь эрүүл хүний сийвэнг сэлбэж анхны эмчлэх оролдлогууд хийгдэж байгаад 1965 оноос VIII фактор ихээр агуулсан сийвэнгийн бүтээгдхүүн криопериципитат нээгдсэнээр эмчилгээний асуудал харьцангуй шийдэгдэж байжээ.

Рекомбинант эмчилгээ гэдэг нь товчхондоо, биед зайлшгүй шаардлагатай уургийг нийлэгжүүлэх ген агуулсан бичил биетнийг хүний биед халдварлуулах эмчилгээ юм.

Бичил биетнүүд ялангуяа вирус нь хүний биед халдварлагдахдаа эзэн эсийн уургийн нийлэгжүүлэх аппаратыг ашиглан өөрийн бүтцийн болон үйл ажиллагааны уургуудыг үйлдвэрлэх чадварыг нь ашиглан хийгддэг эмчилгээ юм. Бэлдмэлийг гарган авах процедури нарийн төвөгтэй бөгөөд тоймлон өгүүлбэл, өөрийн хэрэгтэй гэсэн генийг (бидний тохиолдолд VIII факторын ген) ДНХ-с эндонуклеаза фермент ашиглан тасдаж аван вектор гентэй (плазмид) лигаза ферментээр холбоно. Үүний дараа бэлтгэсэн генийг эмчилгээнд хэрэглэх бактер вируст суулгаснаар эмчилгээний бэлдмэл маань бэлэн болно.

VIII факторын ген агуулсан бичил биетнээр халдварлагдсан өвчтний өөрийн эсээс VIII фактор нийлэгжсэнээр цус бүлэгнэлтийн схем бүтэн болдог юм.

Монгол улсын хувьд, одоогийн байдлаар 103 хүн гемофили оношлогдсон байгаа бөгөөд тусламжаар Рекомбинант VIII факторыг дээрх өвчтнүүдэд олгодог.

Мэдээлэл бэлтгэсэн: Н.Мөнх-Эрдэнэ

Анагаахын Залуу Судлаачдын Монголын Холбоо

2928 Last modified on Даваа, 06 6-р сар 2016
Login to post comments