Мэдээ мэдээлэл

5-р сар 11 Written by 

МОНГОЛ-ОРОСЫН ЗАЛУУ СУДЛААЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ

Rate this item
(0 votes)

Монгол улс, Оросын Холбооны улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой, ЗХУ болон Монголын залуучуудын Манжерок чуулга уулзалтын 50 жилийн ойг тэмдэглэх, Монгол улсын ШУА болон ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Иркутскийн Шинжлэх ухааны төв хоорондын хамтын ажиллагааны 2010 оны санамж бичгийн заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол-Оросын залуу эрдэмтэн, судлаачдын чуулга уулзалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар ажиллаж байна.

Энэхүү чуулга уулзалтын хүрээнд Монгол-Оросын залуу эрдэмтэн, судлаачдын “Шинжлэх ухаанч оюунлаг залуус” эрдэм шинжилгээний бага хурал болон урлаг, спортын бага наадмыг зохион байгуулах юм.

Чуулга уулзалтын эхний үе шатыг 2016 оны 5 дугаар сарын 16-21-ний өдрүүдэд ОХУ-ын Иркутск хотноо, дараагийн үе шатыг 2016 оны 9 дүгээр сарын 12-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж бэлтгэл ажлыг эхлээд байна.

Энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулах ажлыг ОХУ-ын ШУА-ийн Сибирийн Салбарын Иркутскийн Шинжлэх ухааны төв, Иркутскийн Төмөр замын их сургууль болон Иркутскийн Үндэсний Судалгааны Техникийн Их Сургууль, Иркутскийн Их Сургууль болон Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, Монгол улсын Шинжлэх Ухааны Академи, Шинжлэх ухаан, Технологийн Сан, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо (МЗЭХ), Улаанбаатар төмөр замын газар хамтран зохион байгуулж байна.

ОХУ-ын Иркутск хотноо 2016 оны 5 дугаар сарын 16-21-ны өдрүүдэд зохион байгуулагдах чуулга уулзалтанд оролцох Монголын талын 72 төлөөлөгч Улаанбаатараас 2016 оны 5 дугаар сарын 14-нд гарч, 5 дугаар сарын 21-нд Иркутскээс буцахаар болоод байна.

2847
Login to post comments