Мэдээ мэдээлэл

5-р сар 05 Written by 

УЛААНБААТАР ХОТЫН ЭКОЛОГИЙН АСУУДАЛ, ШИЙДЭЛ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ

Rate this item
(0 votes)

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоонооны Газарзүй, геологийн салбараас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "МЭДЛЭГЭЭ ХУВААЛЦЪЯ" семинарийг энэ удаа "Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газар"-тай хамтран "Улаанбаатар хотын экологийн асуудал шийдэл" сэдэв дор өргөн хүрээнд Эрдэм шинжилгээний бага хурал хэлбэрээр зохион байгуулж байна.

Иймээс энэхүү чиглэлээр судалгаа шинжилгээний ажил эрхэлдэг их дээд сургуулийн багш, хүрээлэн, төвүүдийн залуу судлаачид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

ХУРЛЫН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Ерөнхий зохион байгуулагч:
Монголын залуу эрдэмтдийн холбооны Газарзүй-Геологийн салбар холбоо,
Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газар
 
Хэзээ: 2016 оны 05-р сарын 06, Баасан гарагт
 
Хаана: Хангарьд ордон, 14 давхар А заал
 
Дэвшүүлж буй зорилго:
Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөө боловсруулан батлагдсантай холбоотойгоор хотын экологийн асуудлууд тэдгээрийг шийдвэрлэх боломжийн талаар тухайн чиглэлээр судалгаа хийдэг залуу эрдэмтдийн судалгааны үр дүнг хэлэлцүүлэх, асуудлыг шийдвэрлэх үр ашигтай шинэ санаа эрэлхийлэх.
 
ХУРЛЫН ХӨТӨЛБӨР
09:20-09:30 Нээлт: Нийслэлийн экологи, ногоон хөгжил хариуцсан орлогч дарга,
Т.Бат-Эрдэнэ
09:30-09:45 Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөө,Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газар, хэлтсийн дарга. Х.Марат
 
09:45-10:00 "Улаанбаатар хотын агаарын бохирдол, бууруулах боломж" БОНХАЖЯ ЦУОШГ, байгаль орчин хэмжилзүйн төв лаборатори, ахлах инженер, Докторант Б.Бархасрагчаа
10:00-10:15 "Туул голын экологийн хүчин зүйлс, шийдвэрлэх арга замууд" Туул голын сав газрын захиргаа, мэдээлэл хяналт, үнэлгээний албаны ахлах мэргэжилтэн, Магистр П.Магсаржав.
10:15-10:30 "Улаанбаатар хотын хөрсний эвдрэл, бохирдол, бууруулах боломж" ШУА, ГГХ-гийн эрдэм шинжилгээний ажилтан хөрс судлаач, Магистр П.Оюунбат
10:30-10:50 Цайны завсарлага
10:50-11:05 "Хот, суурин газрын цэцэрлэгжүүлэлт (Улаанбаатар хотын жишээн дээр)" Хөдөө аж ахуйн их сургуулийн багш, Доктор С.Одонгарав
11:05-11:20 "Хот орчмын ойн доройтол ба түүнээс сэргийлэх аргууд"
ШУА, ГГХ-гийн эрдэм шинжилгээний ажилтан, Доктор П.Баттулга
11:20-11:35 "Улаанбаатар хотын хог хаягдал, бууруулах боломж" МУИС, ХШУСургуулийн багш, Докторант Д.Батсүрэн
11:35-12:20 Хэлэлцүүлэг (Асуулт, хариулт, санал, зөвлөмж)
12:20-12:30 Хаалт: МЗЭХ, Газарзүй геологийн салбарын тэргүүн Доктор  А.Дашцэрэн
 
ГАЗАРЗҮЙ,ГЕОЛОГИЙН УХААНЫ ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ХОЛБОО 
Tagged under :
2760 Last modified on Пүрэв, 05 5-р сар 2016
Login to post comments