Мэдээ мэдээлэл

3-р сар 24 Written by 

Хөдөө аж ахуй, биотехнологийн салбар холбооны “Оюунлаг залуус” цуврал семинар зохион байгуулагдана

Rate this item
(0 votes)

Монголын залуу эрдэмтдийн холбооны Хөдөө аж ахуй, биотехнологийн салбар холбооноос сар бүр зохион байгуулдаг “Оюунлаг залуус” цуврал семинарт эрдэм шинжилгээний ажилтнууд, залуу судлаачид, багш, оюутнууд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Илтгэлүүд:


1. “Ундны ус, хөрсөнд хар тугалга (Pb) тодорхойлсон дүнгээс” 
Илтгэгч: Ц.Жавзандолгор, Мал эмнэлгийн хүрээлэн

2. “Уулын хээрийн үетэн алаг өвст бүлгэмдлийн урт хугацааны мониторинг” 
Илтгэгч: Ц.Түмэнжаргал, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн

3. “Хучлагатай тариаланд бордоо хэрэглэсэн судалгааны дүн” 
Илтгэгч: Д.Зандраагомбо, Ургамал газар тариалангийн хүрээлэн

4. “Хөнөөлт мэрэгчидтэй тэмцэх биобэлдмэлийн судалгаа” 
Илтгэгч: Л.Батдорж, Ургамал хамгааллын хүрээлэн

5. “Буудайн өвчний тархалтанд цаг уурын нөлөө” 
Илтгэгч: И.Дагиймаа, Ургамал, газар тариалангийн хүрээлэн

6. “Монгол орны галофиль бактери болон археан ангилалзүйн судалгаа” 
Илтгэгч: Н.Маржангүл, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн

7. “Төмсний селекцийн эх материал гаргасан судалгааны ажлын дүн”
Илтгэгч: Х.Нямгэрэл, Ургамал газар тариалангийн хүрээлэн

8. “Нутгийн монгол үхрийн тэжээлийн идэмж тодорхойлж зохистой жор шалгаруулах судалгаа” 
Илтгэгч: П.Наранцацрал, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн

Семинар 2016 оны 03-р сарын 25-ны Баасан гарагийн 09:00 цагт Дарханы УГТХүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн хурлын танхимд болно.

Хөдөө аж ахуй, биотехнологийн салбарын залуу эрдэмтдийн холбоо

Tagged under :
2266 Last modified on Пүрэв, 24 3-р сар 2016
Login to post comments