Мэдээ мэдээлэл

2-р сар 17 Written by  Ч.Ундармаа
Published in Ажлын зар

Боловсролын хүрээлэнд ажилтан шалгаруулж авна

Rate this item
(0 votes)

Боловсролын хүрээлэнд эрдэм шинжилгээний болон захиргааны ажилтнуудыг тухайн ажлын байранд тавигдах шаардлагын дагуу, зарласан мэргэжлийн чиглэлээр шалгаруулж авна. Шалгаруулалтад орох хүмүүс жагсаалтад дурдсан мэргэжлүүдээс сонгож, дараах материалыг бүрдүүлэн, 2013 оны 02-р сарын 20-ны дотор Боловсролын хүрээлэнд Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Багшийн хөгжлийн ордон, 301 тоот хаягаар ирүүлнэ үү.

  • Шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэх (хуулбар)
  • Анкет
  • Боловсролын үнэмлэх, дипломын хуулбар (нотариатаар баталгаажуулсан)
  • Боловсрол, сургалтын онол, аргазүйгээр нийтлүүлсэн бүтээлийн жагсаалт
  • Хамгийн сүүлд ажиллаж байсан ажил олгогчийн ажил байдлын тодорхойлолт.

Харилцах утас/факс: 98234567, 89236745

е-mail: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй., Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВАХ МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ

Нэг. Эрдэм шинжилгээний ахлах ажилтны орон тоонд

  1. Эрдэмтэн нарийн бичгийн дарга
  2. Сургалтын хөтөлбөрийн судалгааны секторын эрхлэгч
  3. Сурах бичиг, сургалтын орчны судалгааны секторын эрхлэгч
  4. Мэргэжлийн болон дээд боловсролын судалгааны секторын эрхлэгч
  5. Багшийн хөгжлийн судалгааны секторын эрхлэгч
  6. Хүүхдийн хөгжлийн судалгааны секторын эрхлэгч
  7. Боловсролын бодлого, стратеги хөгжлийн судалгааны секторын эрхлэгч
  8. Казах хүүхдийн боловсролын судалгааны секторын эрхлэгч

Хоёр. Эрдэм шинжилгээний дэд ажилтны орон тоонд

  1. Сургалтын хөтөлбөрийн судалгааны сектор
    1. Бага ангийн эх хэл, утга зохиолын сургалтын хөтөлбөрийн судалгаа
    2. Дунд ангийн эх хэл, утга зохиолын сургалтын хөтөлбөрийн судалгаа
    3. Байгалийн ухааны сургалтын хөтөлбөрийн судалгаа
    4. Химийн сургалтын хөтөлбөрийн судалгаа
    5. Газарзүйн сургалтын хөтөлбөрийн судалгаа
    6. Дуу хөгжмийн сургалтын хөтөлбөрийн судалгаа
    7. Технологийн сургалтын хөтөлбөрийн судалгаа
    8. Гадаад хэлний сургалтын хөтөлбөрийн судалгаа
    9. Тусгай хэрэгцээт сургалтын хөтөлбөрийн судалгаа
  2. Сурах бичиг, сургалтын орчны судалгааны сектор
    1. Сурах бичгийн технологийн судалгаа
  3. Мэргэжлийн болон дээд боловсролын судалгааны сектор
    1. Мэргэжлийн стандарт, шатлалын судалгаа
    2. Дээд боловсролын менежментийн судалгаа
  4. Хүүхдийн хөгжлийн судалгааны сектор
    1. Бага насны хүүхдийн бие бялдар, сэтгэлзүйн судалгаа
  5. Боловсролын бодлого, стратеги хөгжлийн судалгааны сектор
    1. Боловсролын салбарын статистикийн шинжилгээ
    2. Боловсролын мэдээллийн технологийн бодлогын судалгаа

Гурав. Захиргаа, удирдлагын газар

  1. Бичиг хэрэг, архивын ажилтан
  2. Нягтлан бодогч
  3. Нярав

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БОЛОН ЗАХИРГААНЫ АЖИЛТНЫ ОРОН ТООНД ТАВИГДАХ МЭРГЭЖЛИЙН ШААРДЛАГА

Эрдэм шинжилгээний ахлах ажилтан дор дурдсан нийтлэг шаардлагыг хангасан байна:

  1. Докторын /Ph.D/-ын зэрэгтэй, докторын зэрэг хамгаалснаас хойш 6 -аас доошгүй жил судалгааны чиглэлээрээ дагнан ажилласан
  2. Шинжлэх ухаан, технологийн төсөл, сэдэвт ажил, эрдэм шинжилгээний бага хурал, семинар удирдах арга барил эзэмшсэн, багаар ажиллах чадвартай
  3. Эрдэм шинжилгээний ажилтныг шинэ мэдээллээр хангах, дадлагажуулах, тэднийг эрдэм шинжилгээний ажлын арга барилд сургах чиглэлээр ажилласан
  4. Гадаад хэлийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн
  5. Мэргэжлийн багаж, тоног төхөөрөмж, хэрэглээний программуудыг эзэмшсэн
  6. Эрдэм шинжилгээний ажилтныг бэлтгэх, мэргэшүүлэх, дадлагажуулж, өөрийн шавь сургалтыг бий болгосон
  7. Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлдэг, бусдыг үлгэрлэн манлайлдаг

Эрдэм шинжилгээний дэд ажилтан дор дурдсан нийтлэг шаардлагыг хангасан байна:

  1. Магистраас доошгүй зэрэгтэй
  2. Шинжлэх ухаан, технологийн төсөл, суурь судалгааны сэдэвт ажлыг гүйцэтгэх арга зүй эзэмшсэн, багаар ажиллах чадвартай
  3. Мэргэжлийн багаж, тоног төхөөрөмж, хэрэглээний программуудыг эзэмшсэн
  4. Гадаад хэлийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн
  5. Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлдэг
  6. Судалгааны чиглэлээрээ сүүлийн 4 жил ажилласан

Захиргаа, удирдлагын газрын ажилтнууд дараах шаардлагыг хангасан байна:

  1. Ажиллаж буй мэргэжлийн чиглэлээрээ бакалавраас доошгүй зэрэгтэй
  2. Эрдэм шинжилгээний байгууллагын ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлдэг
  3. Багаар ажиллах чадвартай
  4. Компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн
  5. Гадаад хэлийг дээд боловсролын хөтөлбөрийн түвшинд эзэмшсэн
  6. Ажлын ачаалал даах чадвартай
  7. Ажиллах чиглэлээрээ сүүлийн 4 жил тасралтгүй үр бүтээлтэй ажилласан байх

БШУЯ, Боловсролын хүрээлэн

Tagged under :
2399 Last modified on Баасан, 07 11-р сар 2014
Login to post comments