Мэдээ мэдээлэл

2-р сар 23 Written by 

Перовскит Нарны Зайд Графен Электродыг Ашиглах нь

Rate this item
(0 votes)

Зохиогчид:

Батмөнхийн Мөнхбаяр,1,2Cameron J. Shearer, 2 Mark J. Biggs, 1,3 Joseph G. Shapter 2

Харьяалал:

1 Австрали улсын Аделайдь хотын Аделайдийн их сургуулийн химийн инженерийн сургууль.

2 Австрали улсын Аделайдь хотын Флиндерс их сургуулийнхими болон физикийн шинжлэх ухааны сургууль.

3 Англи улсын Лафборо хотын Лафборо их сургуулийн байгалийн ухааны сургууль.

Хүн төрөлхтний хэрэглэж зарцуулж буй эрчим хүчийг ерөнхийдөө нефть, газрын тос, нүүрс зэргийг ашиглан тэдгээрийг шатаан гаргаж авдаг боловч сүүлийн жилүүдэд эдгээр түүхий эдүүдийн өртөг үнэ нь хурдацтайгаар өсч байна.

Үүнээс гадна нефть, газрын тос, нүүрс зэргийг шатаах явцад ялгарах нүүрсхүчлийн хий нь хүн амьтад болон хүрээлэн буй орчноо маш хүчтэйрээр хордуулж бохирдуулж байгаа нь өнөөгийн энергийн гол асуудал юм. Тиймээс энэ энергийн асуудлыг шийдвэрлэхийн тулд олон төрлийн сэргээгдэх эрчим хүчний үүсвэрүүдийг нээж хөгжүүлж байгаагаас эрчим хүчийг нарнаас нарны зайн төхөөрөмжийг ашиглан гаргаж авах арга нь хамгийн тохиромжтой бас бүтээмж өндөртэйд тооцогддог юм. Гэрэл шингээгч материал болох органик металл тригалид перовскитод суурилсан нарны зай нь өндөр бүтээмжтэй байдаг учраас сүүлийн жилүүдэд шинжлэх ухааны болон үйлдвэрийн салбарт ихээхэн анхаарал татаж байгаа юм. Гэвч перовскит нарны зайд хэрэглэгддэг тунгалаг дамжуулагч оксид электродууд өндөр үнэтэй байдаг нь дутагдалтай тал юм. Ийм учраас өндөр чадамжтай тунгалаг дамжуулагч графен нимгэн үеийг нам температурт, шат дараалсан химийн боловсруулалт хийн гарган авч, анх удаа перовскит нарны зайд хэрэглэгддэг уламжлалт тунгалаг дамжуулагч оксид нимгэн үеийг орлуулан хэрэглэсэн. Графен нимгэн үеийн тунгалаг чанар болон эсэргүүцлийн зохистой харьцааг судалж, нарны зайн төхөөрөмжийн бүтээмж 0.62% болохыг тогтоосон. Үүний дараа титаны оксидын хагас дамжуулагч үед графеныг оруулснаар нарны зайн төхөөрөмжийн бүтээмжийг 23.5%-аар ихэсгэж чадсан. Энэ нь төхөөрөмжид хагас дамжуулагч үед графенийг нэмснээр термодинамикийн хувьд таатай нөхцөл бүрдэж, электроны шилжих шилжилт нь хурдасч байгаатай холбоотой. Бид энэхүү судалгаа нь “Нобелийн шагналт” графеныг ашиглаж буй нарны зайн судалгааны цаашдын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Мэдээлэл бэлтгэсэн: Технологи, инновацийн залуу судлаачдын нийгэмлэг

Login to post comments