Мэдээ мэдээлэл

9-р сар 02 Written by  Ч.Ундармаа

Гадаадад төгсөгч залуучуудад зориулсан “Start Your Career!” ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ – 2013

Rate this item
(0 votes)

Алс хөдөө ->аймгийн төв -> нийслэл -> гадаадын улс орнууд гэсэн миграци буюу нийгмийн гоц үзэгдэл монголд түгээмэл болоод 20 жил боллоо. Өнөөдөр албан бус тоогоор 200 000 орчим Монголчууд гаднын улс орнуудад ажиллаж буй нь нэг талаас brain drain / human capital flight буюу мэргэжлийн болон оюуны өндөр чадавхийн урсгалыг гадагш алдаж, улмаар нийгэмд өндөр чадвар бүхий мэргэжилтнүүдийн хомсдолыг бий болгож байна.

МУ-ын Засгийн газрын “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд 150000 байнгын ажлын байр шинээр бий болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа ч чадвартай, мэргэжилтнүүдийн тоо 30 мянга хүрэхгүй байгааг мэдэгдсэн билээ.

Иймээс Монгол-Германы Гүүрээс эх орныхоо өмнө тулгамдаж буй дээрх асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах үүднээс хилийн чанадад мэргэжил эзэмшсэн төгсөгчид, оюутан залуусын оюуны урсгал, шилжилт хөдөлгөөнийг эргүүлэн татах зорилгоор “Хөдөлмөрийн Яармаг"-ийг 6 дахь удаагаа уламжлал болгон зохион байгуулана.

2013 оны 9 сарын 17-18-ны өдрүүдэд "Start Your Career!" уриан дор Хөдөлмөрийн төв бирж, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо (МАОНХ), ХБНГУ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөн хөгжлийн төв (ОУШХХТ), Монголын Залуучуудын Холбоо зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр өндөр хөгжилтэй орнуудад суралцаж буй оюутан, мэргэжилтэн, төгсөгч залуусдаа зориулсан "ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ - 2013" BlueMon цамхагт болно.

Яармагийн зорилго нь Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн хөгжил, чиг хандлага, байгууллагуудын хүний нөөцийн эрэлт хэрэгцээг тодорхойлох, ажил олгогч байгууллагуудыг сурталчлах, нөгөө талаас өндөр хөгжилтэй оронд төгсөгчдийг ажлын байраар хангахад оршино.

Тус яармагт дотоод, гадаадын бизнесийн нэр хүндтэй 30 гаруй ажил олгогч байгууллагууд оролцох ба эдгээр байгууллагууд нь урьдчилсан байдлаар 500 гаруй дунд болон дээд түвшний ажлын байруудыг санал болгож байна.

Та Хөдөлмөрийн Яармагт оролцсоноор өөрийн мэдлэг чадвар, давуу талаа ажил олгогчид таниулан, ирээдүйн ажлын байраа олж, Ажлын Гараа - Амжилтаа эхлээрэй!


"ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ - 2013"

BlueMon цамхагт
2013 оны 09 сарын 17-18 өдрүүдэд
10-18 цагийн хооронд болно.

Утас: 11-315 990

И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

https://www.facebook.com/pages/JOB-FAIR-2013/151513525052977

2083 Last modified on Баасан, 07 11-р сар 2014
Login to post comments