Мэдээ мэдээлэл

9-р сар 05 Written by  Ч.Ундармаа

“Хүрэлтогоот 2013” эрдэм шинжилгээний бага хурал

Rate this item
(0 votes)

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Монголын Залуу Эрдэмтэн судлаачдын “Хүрэлтогоот 2013” эрдэм шинжилгээний бага хурал дараах чиглэл, хуваариар явагдана.

  • Байгалийн ухаан - 2013 оны 10 сарын 4
  • Геологи, газарзүйн салбар - 2013 оны 10 сарын 5
  • Биологи, Хөдөө аж ахуй - 2013 оны 10 сарын 11
  • Техник, технологи - 2013 оны 10 сарын 12
  • Нийгмийн ухаан – 2013 оны 10 сарын 18
  • Анагаах ухаан - 2012 оны 10 сарын 19-нд

тус тус болох бөгөөд бага хуралд болон залуу эрдэмтдийн бүтээлийн эмхэтгэлд залуу эрдэмтэн, судлаачид та бүхэн эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэлээ ирүүлнэ үү.

Тус бага хурлын салбар бүрээс шалгаран эхний байрт орсон 35 хүртэлх насны нийт 12 залуу судлаачдад БШУЯ-ны сайдын нэрэмжит 4 сая төгрөгийн грантыг олгоно.

Зохион байгуулагч:

Боловсрол Шинжлэх Ухааны Яам

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо

Шинжлэх Ухаан Технологийн Сан

Шинжлэх Ухааны Академи

Хуралтай холбоотой асуудлаар доорх хаягаар хандана уу.

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо

МУБИС-ийн Багшийн Сургуулийн байр, Өргөтгөлийн 3-н давхарт.

Утас: 311013, 99259692

E-mail: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Веб хаяг: www.mysa.mn

Эрдэм шинжилгээний өгүүллэгийг доорхи template-и дагуу бэлдэж илгээнэ үү.

Login to post comments