Мэдээ мэдээлэл

3-р сар 04 Written by  Ч.Ундармаа

Польш, Унгар, Болгарын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

Rate this item
(0 votes)

Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2014-2015 оны хичээлийн жилд:

  • Бүгд Найрамдах Польш Улс-ад 20 иргэнийгбакалаврт (уул уурхай-2, эрчим хүч-2, барилга-2, зам тээвэр-2, мэдээллийн технологи-2,нанотехнологи-2, биотехнологи-2, байгаль орчны нөхөн сэргээлт-2, урлагийн бүтээл сэргээнзасварлалт-2, польш хэл судлаач-2), мөн 3 иргэнийгдокторантурт (анагаах ухаан болон соёл, урлагаас бусад чиглэлээр);
  • Бүгд Найрамдах Унгар Улс-aд А категориор 15 иргэнийгбакалаврт (хөдөө аж ахуй-2, усны менежмент-2, уул уурхай-2, инженер-5, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай мэргэжил-2, анагаах ухаан-1, нанотехнологи-1), Бкатегориор 3 иргэнийг бакалаврт (биотехнологи-1, хими технологи-1, эм зүй-1), мөн 3 иргэнийг докторантурт(мэргэжил хязгаарлахгүй);
  • Бүгд Найрамдах Болгар Улс-ад 1 иргэнийг бакалаврт (хими технологи), 1 иргэнийгдокторантурт (мэргэжил хязгаарлахгүй) тус тус суралцуулна.

Тавигдах шаардлага, бүртгэл

Бакалаврын сургалтад хамрагдахыг хүсэгчид нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид дээрх мэргэжлийн чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэд байна.

Бүртгэлийг их, дээд сургууль хариуцан хийнэ. Их сургууль нэг хуваарь дээр 6 хүртэл, дээд сургууль, коллеж 3 хүртэл оюутныг урьдчилан шалгаруулж, шалгалтанд орох оюутны нэрсийг сургуулийн захирлын албан бичгээр оюутан тус бүрийн шалгалтын хураамж 10000 төгрөгийн хамт 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн дотор Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд боловсролын хэлтэст ирүүлнэ үү.

Докторантурт суралцахыг хүсэгчид нь 3,0-аас доошгүй голч дүнтэй магистрын зэрэгтэй эрдэм шинжилгээний ажлын туршлагатай 40 хүртэлх насны Монгол Улсын иргэн байна.

Шалгалтад орох хүсэлтэй хүмүүс дараах баримт бичгийг бүрдүүлэн 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 10.00-17.00 цагт МУИС-ийн 1 дүгээр байрны 219 дүгээр өрөөнд бүртгэнэ. Үүнд: иргэний үнэмлэх; ажил байдлын тодорхойлолт; гадаадад суралцахыг зөвшөөрсөн ажил олгогчийн албан бичиг; дээд боловсролын диплом болон дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар; англи хэлний мэдлэгийг батлах сертификат, Шалгалтын хураамж 15000 төгрөг.

Сонгон шалгаруулалт

Бакалаврын сонгон шалгаруулалт нь мэргэжлийн шалгалт, англи хэлний шалгалт гэсэн хоёр үе шаттай байх ба шалгалтыг тестээр авна. Мэргэжлийн шалгалт нь суралцах мэргэжлээс хамаарч математик, хими, монгол хэлнийшалгалт байна.

 №

 Мэргэжлийн чиглэл

 Шалгалт

 1

Уул уурхай, Эрчим хүч, Барилга, Зам тээвэр, Нанотехнологи, Байгаль орчны нөхөн сэргээлт, Мэдээллийн технологи, Инженер

 Математик

 2

Биотехнологи, Хими технологи, Эм зүй, Анагаах, Хөдөө аж ахуй, Усны менежмент, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай мэргэжил, Урлагийн бүтээл сэргээн засварлалт

 Хими

 3

Польш хэл судлал

 Монгол хэл

 

Шалгалтыг МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2 дугаар давхарын уншлагын танхимд зохион байгуулна. Шаардлага гарвал тухайн үед нь шалгалт авах нэмэлт байр гаргана. Шалгалтанд иргэний үнэмлэхгүй хүнийг оруулахгүй.

Мэргэжлийн шалгалтыг 2014 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 10.00 цагт авах бөгөөд шалгалтын дүнг 2014 оны 3дугаар сарын 17-ны өдрийн 10.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт мэдээлнэ. Мэргэжлийн шалгалтанд 60 ба түүнээс дээш оноо авсан оролцогч англи хэлний шалгалтанд орох эрхтэй.

Англи хэлний шалгалтыг 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 15.00 цагт авна. Англи хэлний шалгалтын дүн болон сонгон шалгаруулалтын нэгдсэн дүнг 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 18.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт мэдээлнэ.

Докторантурт суралцах хүмүүсийг баримт бичигт үнэлгээ өгөх, ярилцлага хийх хэлбэрээр шалгаруулж, дүнг 2014 оны3дугаар сарын 20-ний өдрийн 18.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт мэдээлнэ.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас шалгалтанд тэнцсэн иргэдийг тухайн орны Засгийн газрын тэтгэлэгт нэр дэвшүүлнэ. Хүлээн авах тал тухайн нэр дэвшигчийг суралцуулах тухай эцсийн шийдвэрийг гаргана. Засгийн газрын тэтгэлэгт сургалтын төлбөр ба амьжиргааны тэтгэлэг багтана. Бусад зардал (замын зардал, эрүүл мэндийн даатгал гэх мэт)-ыг суралцагч өөрөө хариуцна.

 

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС

Утас: 51-266428, И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

4459 Last modified on Ням, 02 11-р сар 2014
Login to post comments