Мэдээ мэдээлэл

11-р сар 26 Written by 

Залуу судлаач нар БСШУ-ны сайдын нэрэмжит 2015 оны грантын Батламжаа гардан авлаа

Rate this item
(0 votes)

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Монголын залуу эрдэмтдийн холбоо, Шинжлэх ухаан технологийн сан, Шинжлэх ухааны академи, Монголын үндэсний томоохон их, дээд сургуулиудтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын залуу эрдэмтэн судлаачдын “ХҮРЭЛТОГООТ-2015” ЭШБХ-ын зургаан салбар хуралдаанаас шалгарсан шилдэг 12 залуу судлаач 11 сарын 11-ны өдөр Төрийн Ордоны их танхимд зохион байгуулагдсан Монголын Залуу  Эрдэмтэн Судлаачдын “ШИНЖЛЭХ УХААН БА ҮЙЛДВЭРЛЭЛ” үндэсний V Чуулганы арга хэмжээний үер  БСШУ-ны сайд Л.Гантөмөрөөс Залуу Судлаачийн 2015 оны грантын БАТЛАМЖАА гардан авлаа. Эрхэм залуу судлаач та бүхэн зорьсон зорилогодоо үнэнч байж судалгааны ажлаа тууштай үргэлжлүүлэн улс эх орныхоо нэрийг дэлхийд таниулсан эрдэмтэд болохын ерөөлийг дэвшүүлье.

Эрхэм баян-Эрдэм ухаан дэлгэрэх болтугай.

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо

1942
Login to post comments