Мэдээ мэдээлэл

11-р сар 07 Written by 

Залуу эрдэмтэн судлаачдын “ХҮРЭЛТОГООТ-2015” байгалийн ухааны салбарын ЭШБХ амжилттай зохион байгуулагдлаа

Rate this item
(0 votes)

БСШУЯ, ШУА, ШУТС, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбооноос хамтран жил бүр залуу багш, судлаачдын дунд зохион явуулдаг “Хүрэл Тогоот-2015” эрдэм шинжилгээний бага хурал 2015 оны 11-р сарын 04-ний өдөр одон орон судлах Хүрэл Тогоот Оргилд амжилттай болж өндөрлөлөө. Мөн хуралд Гарааны Технологийн инкубатор ХХК, Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн Монхимо корпораци нар шагналын санг ивээн тэтгэж оролцож залуу судлаачдад урам зориг өгсөн юм. Энэхүү хуралд нийт 50 гаран хүн ирж оролцсон.

Хуралд нийт 30 гаруй илтгэл ирснээс эхний шатанд 25 илтгэлийг шалгаруулан  хурлын эмхэтгэлд хэвлэж түүнээс Хими, Физик, Математик-ийн гэсэн үндсэн гурван чиглэлийн 15 илтгэлийг сонгон шалгаруулж Грантын төлөө өрсөлдүүлж хуралд хэлэлцүүллээ. Үүнд нийт 12 байгууллагаас эрдэм шинжилгээний бүтээлээ ирүүлснээс ШУА-ийн Хими Хими Технологийн Хүрээлэн, Физик Технологийн Хүрээлэн, Одон Орон Геофизикийн Судалгааны Төв, МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургууль, Шинжлэх Ухааны Сургууль, Цөмийн Судалгааны Төв мөн Улаанбаатарын их сургууль, Эм зүйн хүрээлэн, Шинэ монгол технологийн дээд сургууль, ХААИС зэрэг нийт 11 байгууллагаас ирүүлсэн шилдэг бүтээлүүдийн дунд энэ жилийн Байгалийн Ухааны Салбарын Хүрэл Тогоотын хурлын Грантын эздүүдийг шалгаруулах өрсөлдөөн боллоо.

 

Шүүгчдээр ШУА-ийг төлөөлж ХХТХ-ийн доктор С.Энхтуул химийн чиглэл, ФТХ-ийн академич Ц.Баатар физикийн чиглэлээр, ООГХ-ийн доктор Ч.Батсайхан физикийн чиглэлээр, МУИС-ийг төлөөлж доктор С.Цогзолмаа математикийн чиглэлээр, хувийн хэвшлийг төлөөлж Монхимо ХХК-ийн эрдэм шинжилгээний төвийн захирал Д.Дэмбэрэлнямба нар тус тус ажиллалаа. Хурлын хүндэт илтгэгчээр энэ жил академич Ж.Тэмүүжин сонгогдож "Олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүд, тэдгээрийн онцлог" сэдвээр илтгэл тавьж залуу судлаачдад өөрийн туршлагаасаа хуваалцсан нь хуралд оролцогчдын сэтгэлд их хүрсэн юм. 

Хурлаас шалгарсанилтгэл, шагналын эздийг танилцуулвал:

Тэргүүн байр: БСШУ-ы сайдын Грант- Б.Билгүүн, LHC ДАХЬ ПРОТОН-ПРОТОНЫ МӨРГӨЛДӨӨНӨӨС H,W БОЗОН ҮҮСЭХ /ШУА-ФТХ/

Дэд байр: БСШУ-ы сайдын Грант- Б.Оюунчимэг, ЦӨС ХӨӨЖ, ЭЛЭГ ХАМГААЛАХ ҮЙЛДЭЛТЭЙ “СИЛЛИХОЛ” БЭЛДМЭЛИЙН ТЕХНОЛОГИ, ФАРМАКОЛОГИ, СТАНДАРТЧИЛЛЫН СУДАЛГААНЫ ҮР ДҮН /Эм судлалын хүрээлэн/

Тусгай байр: Монхимогийн нэрэмжит шагнал- Э.Нямсүрэн, ҮРЭВСЛИЙН ЭСРЭГ ИДЭВХТЭЙ ШИНЭ ТҮҮХИЙ ЭДИЙН АЛКАЛОИДЫН ХИМИ БОЛОН БИОЛОГИЙН ИДЭВХИЙН СУДАЛГАА / ШУА-ХХТХ /

Тусгай байр: Монхимогийн нэрэмжит шагнал- Ц.Тайвансайхан, МАТЕМАТИК АНАЛИЗ ДАХЬ ХОЁР ТААМАГЛАЛД /Шинэ монгол сургууль/

Тусгай байр: Гарааны технологийн инкубаторын нэрэмжит шагнал- Г.Байгальмаа, ХАНГАЙН БҮС НУТГИЙН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГОЛОМТ, ХӨРСНИЙ НӨЛӨӨЛӨЛ БОЛОН Q ФАКТОР /ШУА- ООГХ/ нар тус тус хүртлээ.

Залуу судлаач нартаа цаашдын эрдмийн их үйлсэд нь амжилт хүсье.

ТАЙЛАНГ  ГАРГАСАН: БУСЗЭХ-НЫ  ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ  Б.ОТГОНСУВД                                                                             ТАЙЛАНГ БАТАЛГААЖУУЛСАН: БУСЗЭХ-НЫ  ТЭРГҮҮН     Б. АМАРСАНАА                                                             

 

 

 

2297 Last modified on Бямба, 07 11-р сар 2015
Login to post comments