Мэдээ мэдээлэл

9-р сар 09 Written by  Ч.Ундармаа

МЗЭХ-ноос нийт гишүүддээ зориулан уламжлал болгон зохион байгуулдаг явган аялалдаа урьж байна.

Rate this item
(0 votes)

Монголын залуу эрдэмтдийн холбооноос Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргаатай хамтран зохион байгуулж буй МЗЭХ-ны явган аялалд Та бүхнийг урьж байна.

Аялалын хөтөлбөр: 2013 оны 9-р сарын 14-ний Бямба гариг

09:00 цагт МЗЭХ-ноос /МУБИС-ийн Багшийн сургууль, Улаанбаатар рестораны өөдөөс харсан/ 2 автобус Горхи-Тэрэлжийн чиглэлд хөдөлнө.

10:30-11:00 Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын мэдээллийн гэрт зочилно.

11:00-11:30 100 ламын агуйг үзнэ.

11:30-13:00 Мэлхий хад-Аръяабалын сүм чиглэлд явган аялал хийнэ.

13:00-14:00 Хээрийн цай, үдийн хоол /аялагч үдийн хоолоо авчирна/.

14:00-16:00 Аръяабалын сүмтэй танилцана. Хөгжөөнт тэмцээн зохионо.

16:00-17:00 Аръяабалын сүмээс Мэлхий хад руу буцна.

17:00-19:00 Улаанбаатар хотод ирнэ.

Жич: Салбар холбоо бүр 15 хүн нийт 100 хүн аялуулна. Аялагчид өдрийн хоолоо авчирна. Унаа болон бусад зардалд 1 хүний 10000 төгрөг.

МЗЭХ-ны гишүүд, дэмжигчид Та бүхнийг явган аялалдаа өргөнөөр оролцож нэг өдрийг цэвэр агаарт идэвхтэй амарч, дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг урьж байна.

Зохион байгуулагч: МЗЭХ, Газарзүй, геологийн салбарын залуу эрдэмтдийн холбоо

Эрдэнэбаяр 88204418, Билэг-Өрнөх 99063897

1762 Last modified on Даваа, 03 11-р сар 2014
Login to post comments