Мэдээ мэдээлэл

11-р сар 06 Written by 

“ХҮРЭЛТОГООТ- 2015” Эрдэм Шинжилгээний БАГА Хурлын Анагаах Ухааны салбарын тайлан мэдээ

Rate this item
(0 votes)

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Шинжлэх Ухаан Технологийн Сан, Шинжлэх Ухааны Академи, Анагаахын Залуу Судлаачдын Монголын Холбоо хамтран жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Хүрэлтогоот- 2015” эрдэм шинжилгээний хурлын анагаах ухааны салбарын хурал 2015 оны 11 сарын 03-ны өдөр (Мягмар гариг) Одон Орон Геофизикийн Судалгааны Төвийн Хүрэлтогоотын “Оргил” төвд амжилттай болж өнгөрлөө.

Энэ удаагийн хурлыг анагаах ухааны чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж буй залуу эрдэмтэн, судлаач, эмч, оюутнуудын сурч боловсрох, эрдэм судлалын ажил хийхийг дэмжих зорилго тавин зохион байгуулав.

“Хүрэлтогоот 2015” Анагаах ухааны салбарын эрдэм шинжилгээний хуралд Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ, Тайвань, Австри зэрэг улсын эрүүл мэнд, сургалт, судалгааны 34 байгууллагыг төлөөлж 167 судлаачийн 45 бүтээл ирсэн бөгөөд эрдэмтдийн зөвлөлийн сонгон шалгаруулсан 15 илтгэлийг аман хэлбэрээр хэлэлцүүлж шилдгүүдийг тодруулав.

БСШУ-ны сайдын тушаалаар баталсан шүүгчдийн бүрэлдэхүүнээс 2 шүүгч хүндэтгэх шалтгааны улмаас ирж чадахгүй болсон тул АЗЭМХ нэмэлтээр шүүгчид урьж ажилласан болно. Хурлын явцыг дараах шүүгчдийн бүрэлдэхүүн шүүлээ.

  1. Б.Мөнхбат – АШУ-ны доктор, профессор
  2. А.Гүрбадам – БУ-ны доктор, профессор
  3. С.Чимэдцэрэн – АУ-ны доктор, дэд профессор
  4. Л.Содномцогт – АУ-ны доктор
  5. Ц.Билэгтсайхан – АУ-ны доктор
  6. Ц.Одгэрэл – АУ-ны доктор
  7. Д.Ангармөрөн – АУ-ны доктор
  8. Т.Болормаа – АУ-ны доктор нар ажиллав.

“Хүрэлтогоот 2015” анагаах ухааны салбарын эрдэм шинжилгээний хурлаас:

  1. М.Пүрэвдорж ... нарын “Гемофилийн далд тээгчийн оношлогоог Монголд нэвтрүүлэх нь”
  2. Г.Сарантуяа ...  нарын “В ба Дельта вирүст архаг хепатитийн үед  qHBsAg, M2BP-ийг харьцуулан судалсан дүн” нар онооны жагсалтын дагуу тэргүүн байрыг эзэлсэн тул БСШУ-ны сайдын нэрэмжит залуу судлаачийн 4 САЯ төгрөгийн ГРАНТ-д нэр дэвшүүлэв.

Онооны жагсаалтын дагуу 3-р байр эзэлсэн судлаач Ч.Сүрэнжавд Анагаахын Залуу Судлаачдын Монголын Холбооны нэрэмжит өргөмжлөл болон мөнгөн шагнал хүртлээ. Хурлын зохион байгуулалт болон гүйцэтгэлтэй холбоотой  ямар нэгэн доголдол, зөрчил гараагүй бөгөөд  оролцогсодын зүгээс санал, гомдолгүй.

                                                    Тайлан бичсэн:                                                      

АЗСМХ-ны тэргүүн,

АУ-ны доктор Т.Баясгалан 

2396 Last modified on Баасан, 06 11-р сар 2015
Login to post comments