Мэдээ мэдээлэл

8-р сар 25 Written by 

“ХҮРЭЛТОГООТ- 2015” ЭШБХ зохион байгуулагдана

Rate this item
(0 votes)

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо,   Шинжлэх Ухаан Технологийн Сан, Шинжлэх Ухааны Академи, Монголын Үндэсний томоохон их сургуулиудтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын залуу эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал "ХҮРЭЛТОГООТ-2015" тодорхой шалтгааны улмаас хойшлогдсон бөгөөд хурал дараах чиглэл, хуваарийн дагуу явагдана.

  • Геологи, газар зүй - 2015 оны 11 сарын 02
  • Анагаах ухаан - 2015 оны 11 сарын 03
  • Байгалийн ухаан - 2015 оны 11 сарын 04
  • Техник технологи - 2015 оны 10  сарын 22
  • Нийгэм-Хүмүүнлэг -2015 оны 11 сарын 06
  • Биологи, Хөдөө аж ахуй - 2015 оны 11 сарын 07-нд тус тус болно.

Бага хуралд оролцож бүтээлээ нийтлүүлэх, илтгэл хэлэлцүүлэх залуу эрдэмтэн, судлаачид, бүтээлүүдээ ирүүлнэ үү.

Тус бага хурал нь салбар бүрээс эхний 2 байрыг шалгаруулж, нийт 12 залуу судлаачдад Боловсрол,соёл, шинжлэх ухааны сайдын нэрэмжит 4 сая төгрөгийн тэтгэлэгийг олгоно.

Ерөнхий зохион байгуулагч:

Боловсрол,Соёл, Шинжлэх Ухааны Яам

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо

Шинжлэх Ухаан Технологийн Сан

Шинжлэх Ухааны Академи

Хуралтай холбоотой асуудлаар доорх хаягаар хандана уу.

ХАЯГ: Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо

ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн байр

Сүхбаатар дүүрэг IV хороо,

Баруун Сэлбийн гудамж-15

 Улаанбаатар хот, Монгол Улс
Вэб хаяг: www.mysa.mn

Утас: + (976) 94995420

Цахим шуудан: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.,

Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

5606 Last modified on Мягмар, 27 10-р сар 2015
Login to post comments