Мэдээ мэдээлэл

8-р сар 20 Written by 
Published in Ажлын зар

Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургууль Санхүү, захиргааны асуудал хариуцсан дэд захирал шалгаруулж авна

Rate this item
(0 votes)
Улаанбаатар, Налайх хотод байрлах Монгол-Германы ашигт талтмал, технологийн их сургууль (МГТИС) нь санхүү, захиргааны асуудал хариуцсан дэд захирлын албан тушаалд тохирох хүнийг ажилд яаралтай авна.
 
МГТИС 2013 онд байгуулагдсан төрийн өмчийн отгон сургууль бөгөөд хоёр орны Засгийн газрын хамтын ажиллагаанд суурилсан Монголын анхны их сургууль юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Ангела Меркель нарын санаачлагаар байгуулагдсан энэхүү их сургуулийн тасралтгүй хөгжлийг ХБНГУ-ын Засгийн газар дэмжиж байна. МГТИС нь Монгол Улсын дээд боловсролын тогтолцооны шинэчлэлийн явцад нэгэн загвар бий болгох юм.
 
Шинжлэх ухаанд суурилсан сургалт, эрдэм шинжилгээний их сургуулийн хувьд МГТИС нь өндөр мэдлэг чадвартай, нийгмийн хариуцлагатай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэхийн зэрэгцээ нийгмийн сайн сайхны төлөө судалгаа, инновацийг хөгжүүлснээр Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулахыг зорьж байна. Үйл ажиллагаа нь германы дээд боловсрол, шинжлэх ухааны тэргүүн туршлагыг удирдлага болгож, монголын соёл, өвд баттай суурилсан байна. Сургалт, судалгаа нь бодит хэрэглээнд чиглэсэн, аж үйлдвэрийн түншлэлд түшиглэсэн байх бөгөөд бүтээлч, шүүмжлэлтэй, нээлттэй сэтгэлгээ, манлайллыг хөхиүлэн дэмжинэ.
 
МГТИС нь Налайх хотод байрлах хотхондоо одоогийн байдлаар уул уурхайн боловсруулалтын инженер, механик инженер, хүрээлэн буй орчны инженер гэсэн гурван бакалаврын хөтөлбөрөөр сургалт явуулж байна. Мөн түүнчлэн, элсэгчдийг бакалаврын хөтөлбөрт бэлтгэх зорилгоор инженерийн бэлтгэл хөтөлбөрт хамрагдах боломж олгодог. МГТИС нь сургалтын байгууллагууд, аж үйлдвэрийн салбартай бий болгосон олон улсын хамтын ажиллагаандаа суурилан судалгааны болон мэргэжил дээшлүүлэх анхны төслүүдээ санаачлан хэрэгжүүлж байна.
 
Санхүү, захиргааны асуудал хариуцсан дэд захирлын ажил үүргийн хуваарь
 
Санхүү, захиргааны асуудал хариуцсан дэд захирал нь МГТИС-ийн захирлын зөвлөлийн гишүүн бөгөөд захирал болон тус зөвлөлийн бусад гишүүдийн хамт сургуулийн удирдлагыг хариуцна. Тэрээр сургуулийн захиргаа, санхүүгийн асуудлыг хариуцан ажиллах бөгөөд МГТИС-ийн санхүүгийн болон захиргааны бодлого, бүтцийг боловсруулан хөгжүүлнэ. Санхүү, захиргааны асуудал хариуцсан захиал нь сургуулийн жилийн болон урт хугацааны санхүүгийн төлөвлөлт, төсөв, төсвийн үнэлгээ, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн хяналт, эрсдлийн удирдлага, даатгал, хүний нөөцийн удирдлага, орчны төлөвлөлт, их сургуулийн хотхоны засвар үйлчилгээ, эрүүл ахуй, аюулгүй байдал болон хотхоны цаашдын хөгжилтэй холбоотой үйл ажиллагааг удирдан чиглүүлнэ.
 
Санхүү, захиргааны асуудал хариуцсан дэд захирал нь захиргааны ажилтнуудыг ажилд авах, захиргааны ажлын үйл явцыг хөгжүүлэх ажлыг хариуцна. Тэрээр тус сургуулийн нягтлан бодох бүртгэл, худалдан авалт, цалингийн тооцоо, гэрээ болон санхүүгийн тайлан нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид нийцэж байхыг баталгаажуулна.
 
МГТИС-ийн бүхий л үйл ажилллагаанд чанарын амлалт, стандартыг хангахад чиглэсэн тогтвортой санхүүжилтийн стратеги боловсруулан хөгжүүлэх нь санхүү, захиргааны асуудал хариуцсан дэд захирлын нэг чухал үүрэг болно. Тэрээр захирлын зөвлөлийн бусад гишүүдийн хамт технологи дамжуулах таатай орчин бүрдүүлж, сургуулийн захирлыг аж үйлдвэрийн салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэхэд нь дэмжиж ажиллана.
Санхүү, захиргааны асуудал хариуцсан захирал нь мөн багт чиглэсэн байгууллагын соёлыг бүрдүүлэх, оюутнууд болон бусад оролцогч талуудад чиглэсэн үйлчилгээний хандлага төлөвшүүлэх үүрэгтэй.
 
Тэрээр төрөл бүрийн зөвлөл, ажлын хэсгүүдэд их сургуулийг төлөөлөн орж ажиллана.
 
Шаардагдах ажил мэргэжлийн туршлага
 
Санхүү, захиргааны асуудал хариуцсан дэд захирал нь бизнесийн удирдлага, төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй эсвэл техникийн ухааны чиглэлээр мэргэшлийн зэрэг эзэмшсэн байна. Тэрээр хувийн, улсын эсвэл олон нийтийн салбарт удирдлагын түвшинд амжилттай ажиллаж байсан бөгөөд байгууллага үүсгэн байгуулсан туршлагатай байна. Мөн санхүүгийн үйл ажиллагааг удирдах, боловсон хүчнийг хөгжүүлэх дадал туршлагатай байх шаардлагатай. Суралцах, ажиллах хугацаандаа олон улсын туршлага хуримтлуулсан байна.
 
Түүнчлэн тус ажлын байранд шалгарахын тулд өнгөдөл гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна:
 
• МГТДС-ийн зорилгыг өөрийн зорилготой холбож ойлгосон, монголын дээд боловсролын салбарын хөгжилд, тухайлбал өндөр ур чадвартай ажиллах хүчнийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулах чин эрмэлзэлтэй;
• Шинэ загварын байгууллага үүсгэн хөгжүүлэх энтэрпренёр сэтгэхүйтэй, нэмэлт хөрөнгө босгож байсан туршлагатай;
• Сургуулийн алсын хараа, чанарын амлалтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, нөөц, санхүүг төлөвлөх стратеги ур чадвартай;
• Үйл ажиллагааг төлөвлөх болон удирдах, санхүүгийн төлөвлөгөө боловсруулах, төсөвлөх, тайлагнах ажлын бодит туршлагатай;
• Санхүүгийн үйл ажиллагааг удирдах ба ажилтан ажилд авахад дээд зэргээр шударга хандаж, ил тод, нээлттэй байж, чанарыг баримтлахад чиглэсэн үйл явцыг эрхэмлэдэг;
• Өдөр тутмын үйл ажиллагаанд гардан оролцох хүсэл, арга барилтай ба эрч хүчтэй, бүтээлч хамт олныг удирдах орчин үеийн, багт чиглэсэн удирдлагын хэв маягаар ажилладаг;
• Ажилтан ажилд авах үйл ажиллагааг амжилттай явуулах, хамтын ажиллагааны сүлжээ үүсгэх, хамтран ажиллах харилцааны болон маркетингийн өндөр ур чадвартай;
• Хурдан өөрчлөгдөж байгаа эрч хүчтэй орчинд олон орны соёлын хүрээлэлд ажиллах чадвартай;
• Англи хэлний өндөр мэдлэгтэй;
• Түүхий эд олборлох, боловсруулах салбарт монгол болон олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааны сүлжээ, хэлхээ холбоотой бол давуу байдлыг бий болгоно;
• Мэргэшсэн нягтлан бодогчийн гэрчилгээтэй байх, дээд боловсролын салбарт санхүүгийн удирдлагын туршлагатай байх нь мөн давуу тал болно.
 
МГТИС-иас Танд Монгол Улсын дээд боловсролын салбарын өөрчлөлт, шинэчлэлтэд өөрийн хувь нэмрийг оруулах боломжтой, сонирхолтой ажлын байрыг санал болгож байна. Санхүү, захиргааны асуудал хариуцсан дэд захирал нь орчин үеийн сэтгэлгээтэй, олон улсын чиг баримжаатай байгууллагын эрч хүчтэй багийн нэг гишүүн нь байх юм.
 
МГТИС тус ажлын байранд тохирох хүнд түүний ур чадвар, туршлагыг нь харгалзан үзсэн, ажлын гүйцэтгэлээс хамааралтай цалингийн багцыг санал болгоно. Санхүү, захиргаа хариуцсан дэд захирал нь мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах ба германы дээд боловсролын мэргэжилтнүүд түүнийг дэмжиж ажиллах болно.
 
МГТИС нь эмэгтэй, эрэгтэй өргөдөл гаргачдад ижил тэгш боломж олгох зарчим баримтлана.
 
Та өргөдөлдөө ажлын болон хувийн хаягаа бүрэн бичих бөгөөд өргөдлөө 2015 оны 10 дугаар сарын 31-ний дотор Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. цахим хаягаар эсвэл доорх хаягаар ирүүлнэ үү:
 
МГТИС-ийн хотхон, 2 хороо, Налайх хот
Утас: + 976 7023 20 90
Веб хуудас: www.gmit.edu.mn
 
Өргөдөлдөө өөрийн намтар, ажлын амжилтын талаарх танилцуулга, диплом, гэрчилгээ болон тодорхойлолтуудыг хавсаргана уу.
 
Намтар болон дагалдах захидлыг монгол БОЛОН англи хэлээр ирүүлэх ба бусад монгол баримт бичгийг англи хэлнээ орчуулсан байна.
 
Ажлын байрны зарын англи хувилбарыг хавсралтаас харна уу.
 
Tagged under :
2292 Last modified on Пүрэв, 20 8-р сар 2015
Login to post comments