Мэдээ мэдээлэл

8-р сар 15 Written by 

"НЭГДЭЦГЭЭЕ" УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Rate this item
(1 Vote)

Нийгмийн Шинжлэх Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбоо 2015 оны 8 дугаар сарын 21-ний Баасан гаригийн 16.00 цагаас ээлжит ЗАНГИАГҮЙ УУЛЗАЛТ-ыг «НЭГДЭЦГЭЭЕ» уриан дор зохион байгуулах гэж байна. Семинарыг уламжлал ёсоор салбарын эрдэмтэн судлаачдын сонирхолтой лекц, хэлэлцүүлгээр эхэлж, 18:00 цагаас Kings Crown ресторанд чөлөөт арга хэмжээгээр үргэлжлүүлнэ.

Залуу судлаач, эрдэмтэд хоорондоо танилцах, санаа бодлоо солилцох, мэдлэг туршлагаа харилцан солилцох, хамтын ажлын гараагаа эхлэх ЧӨЛӨӨТ ТАЛБАР болсон уулзалтыг энэ удаад залуучуудын нийгэм, сэтгэл зүйн тулгамдсан асуудлаар өрнүүлэх тул Та бүхэн идэвхтэй оролцоно уу!

АНХААРУУЛАХ НЬ: Уулзалтын үеэр оролцогч бүр авсан зүйлийнхээ тооцоог өөрөө хийнэ.

Уулзалт болох газар: МУИС-ийн Хичээлийн 2-р байрны 223 тоот

Зохион байгуулагчтай холбоо барих:

+ 976 96097389 НШУЗЭХ-ны Гүйцэтгэх захирал Доктор П.Цэрэнбазар (Ph.D)  

+ 976 94995420 МЗЭХ-ны Координатор Д. Золбаяр

ХӨТӨЛБӨР

  • 16.00 – 16.30 “Монгол хүний сэтгэл зүйн онцлог” Д.Цогзолмаа Сэтгэл судлалын ухааны доктор, ШУТИС, БУХС-ийн багш
  • 16.35 – 17.05 “Өсвөр насны хүүхдийн сурах явцад тохиолддог бэрхшээлүүд” Ч.Должинсүрэн Боловсрол судлалын ухааны доктор, ШУТИС, БУХС- ийн багш
  • 17.10 – 17.40 “Хотын залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх хэв маяг” П.Цэрэнбазар Социологийн ухааны доктор, МУИС, ШУС-ийн багш
  • 17.45 – 18.00 Чөлөөт хэлэлцүүлэг

Нийгмийн Шинжлэх Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбоо

1783 Last modified on Бямба, 15 8-р сар 2015
Login to post comments