Мэдээ мэдээлэл

4-р сар 28 Written by 

Сансар Од Эрхэсийн Ордоноор аялцгаая

Rate this item
(0 votes)

Өнгөрсөн Баасан гарагт буюу 4 дүгээр сарын 24-ний өдөр бидний хэсэг залуус ШУА-ийн харъяа Одон Орон Геофизикийн Судалгааны төвд байрлах Сансар, Од Эрхэсийн ордонг үзэж сонирхсон билээ. Уг ордон өнгөрсөн жилийн 6 дугаар сарын 1-нд анх нээлтээ хийсэн бөгөөд өдгөө Улаанбаатар хотын ард иргэд, хүүхэд залуус бидэнд сансар, огторгуй, гариг, оддын үүсэлийн талаар дэлгэрэнгүй  мэдээлэл олгохуйц танин мэдэхүйн сайхан үзмэрийн нэг болжээ.

Уг ордонг ШУА-ийн Одон орон геофизикийн төвийн эрдэмтэд,   Монгол Улс, ЗХУ -ын баатар сансрын нисэгч   Ж.Гүррагчаа нар санаачилан байгуулсан бөгөөд нь зорилго нь сансар судлал одон орны шинжлэх ухааныг нийт иргэд, ялангуяа хүүхэд залуучуудад таниулан мэдүүлэх, орчлон ертөнц , од гаригийн талаар мэдлэгтэй болгох шинжлэх ухаанч хүмүүжлээр хүмүүжүүлэх,  шинжлэх ухааныг нийгэмд сурталчлах чухал ач холбогдолтой юм.

Уг ордон нь дараах танхимуудтай:

1. Сансар танхим:

Нар, сар, гариг, оддын үүсэл, монгол хүн сансарт ниссэн тухай түүх өгүүлэх үзүүлэн. 

Сансар, гариг, оддын үүсэл, монгол хүн сансарт ниссэн тухай түүхэн үзүүлэн, сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн хөлөглөн сансарт хүрсэн “Союз-39” хөлгийн буугч аппарат, сансрын нисэгчийн хувцас хэрэглэл, сансрын хөлгүүдийн загвар  гэх мэт үзүүлэн

2. Нар сар кино танхим:

Од эрхэс сансар судлал, ертөнцийн од гаригуудын үүсэл хөгжил болон бусад чиглэлийн  шинжлэх ухааны сонирхолтой цуврал лекц  баримтат кино үзүүлэх танхим

3. Од эрхэс танхим:

"Минолта MS-8"  цацруулагч багажны тусламжтайгаар сансрын уудам орон зайгаар аялан нарны аймгийн однууд , бага гаригууд , нар сарны хиртэлт одон орны олон сонирхолтой үзүүлбэрийг хагас бөмбөрцгөн дэлгэц дээр харуулна

Планетарийн бөмбөрцөг дэлгэцийн  диаметр -9,5  метр. Дэлхийн стандартын дагуу дунд ангилалд багтана.

Багтаамж: 60-70 хүн

Байрлал:

Одон орон геофизикийн судалгааны төв.  Баянзүрх дүүрэг: 5-р хороо , ШУА-ын 7-р байр . Жуковын музейгээс хойш маахуур толгойн өвөр тал.

Мэдээллийн эх сурвалж:

https://www.facebook.com/mongolian.astropark

http://www.mminfo.mn/content/59685.shtml?alias=society

http://www.mas.ac.mn/index.php?option=com_content&view=article&id=449:oogst&catid=15:institute&Itemid=121&lang=mn

Фото зургийн эх сурвалж:

https://www.facebook.com/mongolian.astropark/photos

4866 Last modified on Мягмар, 28 4-р сар 2015
Login to post comments