Мэдээ мэдээлэл

4-р сар 17 Written by 

"NATURE-SPRING" EVENT

Rate this item
(0 votes)

Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны нэг салбар болох Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбооноос гишүүдийнхээ идэвхи, хамтын ажиллагааг сайжруулах зорилтын дор "NATURE-SPRING" EVENT чөлөөт уулзалтыг 4 дүгээр сарын 24-ний Баасан гарагт зохион байгуулах гэж байна.

Энэ удаагийн чөлөөт уулзалтын онцлог нь бидний бахархал болсон хоёр залуу эрдэмтэн маань өөрсдийн судалгааны ажлаас танилцуулах бөгөөд  мөн сансар од эрхэсийн музейг үзэж сонирхох боломжтой юм. Уг үзвэрийн дараа "ЗАНГИАГҮЙ УУЛЗАЛТ" -ыг 18:00 цагаас Kings Crown ресторанд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэхүү чөлөөт уулзалтыг МЗЭХ болон түүний салбар холбоодоос тэгш тоотой  саруудын сүүлийн Баасан гарагт тогтмол зохион байгуулагдах үйл ажиллагаануудын нэг болгон, залуу судлаач, эрдэмтэн та бүхний танилцах, санаа бодлоо солилцох, хамтын ажлын гараагаа эхлэх ЧӨЛӨӨТ ТАЛБАР болгон зохион байгуулж байгааг дуулгахад таатай байна.

АНХААРУУЛАХ НЬ: МЗЭХ болон БУСЗЭХ-ноос ямар нэгэн зардал гаргахгүй бөгөөд оролцогч бүр авсан зүйлийнхээ тооцоог өөрөө хийнэ.

Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбоо

2264 Last modified on Баасан, 17 4-р сар 2015
Login to post comments