Мэдээ мэдээлэл

1-р сар 15 Written by  Ч.Ундармаа

“Монгол улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн хүндрэл: шалтгаан, шийдвэрлэх арга зам” сэдэвт үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж

Rate this item
(0 votes)

Эрхэм залуу эрдэмтэн, судлаачдаа

Та бүгдийг ШУА-ийн ФСЭХ, Отгонтэнгэр Их Сургууль, Идэр Дээд  сургуулиас хамтран 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдөр  зохион байгуулах “Монгол улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн хүндрэл: шалтгаан, шийдвэрлэх арга зам” сэдэвт үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний бага хуралд оролцохыг уриалж байна.

Зорилго: Өнөөгийн нийгэм эдийн засгийн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх арга замын талаархи эрдэмтдийн санал зөвлөмжийг нэгтгэж төр засгийн байгууллагад санал болгоно.

Ивээн тэтгэгч байгууллага:

Отгонтэнгэр Их сургуулийн төгсөгчдийн холбоо

Мэдээллийн ивээн тэтгэгч:

“Өнөөдөр” сонин

Зохион байгуулагч:

  • ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэн
  • Отгонтэнгэр Их сургууль
  • Идэр дээд сургууль

Хэзээ, хаана: 2014 оны 2-р сарын 27-ны өдөр 09:00-17:00 цагт ШУА-ийн Их чуулганы хурлын танхимд болно.

Салбар хуралдаан:

  • Эдийн засаг
  • Улс төр, нийгэм, ёс суртахуун

Илтгэл хүлээж авах хугацаа:

2014 оны 2-р сарын 15-ны өдрийг хүртэл дараах хаягаар хүлээж авна.

И-мэйл хаяг: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй., Утас: 91177542

И-мэйл хаяг: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй., Утас: 99250548

Илтгэгч өөрийн талаархи мэдээллийг дараах хүснэгтийн дагуу бичиж ирүүлнэ үү.

1

Илтгэгчийн овог, нэр

 

2

Ажил, албан тушаал

 

3

Эрдмийн зэрэг, цол

 

4

Илтгэлийн сэдэв

 

5

Холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаяг

 

 

Илтгэлд тавигдах шаардлага:

  • Үсгийн фонт Times New Roman, үсгийн хэмжээ 12 pt, мөр хоорондын зай 1,5
  • Ишлэлийн зүүлтийг хуудасны доод талд 10 pt
  • Хүснэгт, зураг, диаграммыг хар, цагаан, саарал өнгөөр дүрсэлнэ.
  • Хуудасны тоо: А4, 4-8 нүүр
  • Илтгэлийн баруун дээд хэсэгт илтгэгчийн овог нэр, албан тушаал, цахим шуудангийн хаяг, холбоо барих утасны дугаарыг бичнэ.

Илтгэл шалгаруулах:

Илтгэлийг 2014.02.15-22-ны хооронд шалгаруулна. Шалгарсан илтгэгчид цахим шуудангаар хариу мэдэгдэнэ.

“Монгол улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн хүндрэл: Шалтгаан, шийдвэрлэх арга зам” илтгэлийн эмхтгэлийг хэвлүүлж, зөвлөмж гаргана.

Эрдэм шинжилгээний бага хурлын талаархи нэмэлт мэдээллийг ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнгийн 331512 дугаарын утсаар болон www.ipsl.mas.ac.mn цахим хуудсаас авна уу.

3515 Last modified on Мягмар, 25 11-р сар 2014
Login to post comments